НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы үеэр НҮБ-ын Энхийг сахиулах асуудал эрхэлсэн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Лакруа сэтгүүлчид ярилцлага өгч, Хятадын энхийг сахиулах хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байгааг сайшаалаа.
Тэрээр онцлохдоо, "Хятад улсын энхийн сахиулагчид Ойрхи Дорнод, Африк зэрэг олон бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах ажиллагаанд оролцож, дэлхийн энх тайвныг сахин хамгаалахад их гүрнийхээ үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг баталгаажуулах талаар Хятад улс чухал дэмжлэг үзүүлсээр ирсэн юм" гэжээ.
2020 онд Хятадын Төрийн зөвлөлөөс нийтэлсэн "НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Хятад улс 30 жил" цагаан номд тэмдэглэснээр, Хятадын арми НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны бэлэн байдлын механизмыг тууштай дэмжиж байгаа бөгөөд одоогийн байдлаар 8000 бие бүрэлдэхүүнтэй 28 анги мэргэжлийн 10 төрлөөр энхийг сахиулах ажиллагаанд бүртгүүлсэн байна.