Хятадын хөрөнгө оруулалт үр дүнтэй байна
2022-09-23 20:08:50
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Статистикийн үндэсний газар 23-ны өдөр ХКН-ын 18-р хуралдаанаас хойших эдийн засаг нийгмийн хөгжлийн ололт амжилтын талаарх цуврал тайланг гаргав. Тайланд тэмдэглэснээр, Хятадын үндсэн хөрөнгөнд оруулсан нийт хөрөнгө оруулалт тогтвортой өссөөр бөгөөд бүтээн байгуулалтын цар хэмжээ нь улмаар өргөжжээ. Хөрөнгө оруулалт нь дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахад үр дүнтэй үүрэг гүйцэтгэсэн байна.  

2013—2021 оны хооронд нийгмийн үндсэн хөрөнгөнд нийт 409 их наяд юанийн хөрөнгө оруулсан нь дунджаар жилд 9.4% өссөн үзүүлэлт юм. Нийгмийн үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт 2012 онд 28.2 их наяд юань байснаасаа нэмэгдээд 2021 онд 55.3 их наяд юаньд хүрчээ.