Хятадын Худалдааны яамнаас энэ сарын 22-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, оны эхний найман сард, Хятад улсын санхүүгийн бус гадаад хөрөнгө оруулалт 492 тэрбум 760 сая юань болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.2 хувиар өссөн үзүүлэлт юм.“Бүс ба зам”-ын дагуух орнуудад хийсэн санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 13.95 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.2 хувиар өссөн бол мөн үеийн нийт хөрөнгө оруулалтын 18.6 хувийг эзэлжээ.
Мөн тус баримтад дурдсанаар, 1-8-р сар хүртэл Хятад улсын санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт түрээсийн болон бизнесийн үйлчилгээний салбарт 25.13 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.1 хувиар өссөн байна. Дээрх хугацаанд гадаадын гэрээт төслийн нийт орлого 611 тэрбум 370 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.3 хувиар өсчээ.
Түүнчлэн оны эхний найман сарын байдлаар Хятад улсад гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ 138.4 тэрбум ам.доллар болж, 20.2 хувиар өссөнөөс Европын холбооны Хятадад оруулсан хөрөнгө оруулалт 123.7 хувиар нэмэгджээ.