Хятад улсын дэд бүтцийн сүүлийн 10 жилийн томоохон бүтээн байгуулалтыг танилцуулах хэвлэлийн бага хурлыг есдүгээр сарын 26-нд Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооноос зохион байгууллаа.
2021 оны эцэс гэхэд Хятадын зам тээврийн сүлжээний нийт урт 6 сая километрыг давж, 220 кВт ба түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам 794 мянган километр, кабелийн шугам 54.81 сая километрт хүрсэн бөгөөд энэ нь 10 жилийн өмнөхөөс тус бүр 1.3 дахин, 1.7 дахин болон 3.7 дахин их үзүүлэлт юм. Түүнчлэн усан сангийн нийт багтаамж 903.5 тэрбум шоо метрт хүрч, супер том сүлжээг бүрдүүлжээ. Ийнхүү Хятад улс хурдны галт тэрэг, хурдны зам, цахилгаан сүлжээ, 4G сүлжээний цар хүрээгээрээ дэлхийд нэгдүгээрт жагссан хэвээр байна.
Өнгөрөгч 10 жилийн хугацаанд Хятадын дэд бүтцийн сүлжээ тасралтгүй сайжирч, илүү тэнцвэртэй болж, үйлчилгээний чанар болон чадавхи дээшилсээр байгаа талаар албаны хүмүүс дурдлаа.