Хятад-Европын ачааны галт тэрэг Хамбургээс Шанхай руу хөдөллөө
2022-09-27 15:00:59
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Хятад Европын ачааны галт тэрэг-Жиньбө Германы Хамбург хотоос Хятадын Шанхай руу хөдөллөө. Уг галт тэрэг олон улсын импортын экспогийн бүтээгдэхүүнийг хоёр жил дараалан Хамбургээс Шанхай руу тээвэрлэж байгаа юм. Энэ онд Хятад Герман хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа болохоор "Жиньбө" нь бүр илүү ач холбогдол өгчээ. 

2022 оны "Хятад-Европын ачааны галт тэрэг-Жиньбө"-д 40 фут өндөртэй 44 чингэлэг ачсан бол үүний 14-т нь Хятадын олон улсын импортын тав дахь экспод тавигдах авто машины эд анги, хоолой зэрэг Германы бүтээгдэхүүнийг ачжээ. Уг галт тэрэг Польшийн Маласжевич хотод ачаагаа нийлүүлсний дараа, Беларусь, ОХУ-аар дамжин Манжуур боомтоор нэвтэрч, 22 хоногийн дараа Шанхай хотод хүрэх төлөвтэй байна.

БНХАУ-аас Хамбург хотод суугаа Ерөнхий консулын газрын төлөөлөгч Жинь Вэй 26-ны өдөр галт тэргийг үдэх ёслолын үеэр хэлэхдээ, "Бүс ба зам" санаачилга гүнзгийрэхийн хэрээр, Хятад-Европын ачааны галт тэрэг 11 жил тасралтгүй шинэ хөгжлийн ололт амжилтад хүрлээ гэжээ.

"Энэ онд Хятад Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Өнөөдрийн "Жиньбө" галт тэрэг бэлгэдлийн гурван ач холбогдолтой. Нэгд, Шанхай, Хамбург хоёр хотын 36 жилийн найрамдлын бэлгэдэл. Хоёр хотын хооронд олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Энэ нь Хятад Герман хоёр орны орон нутгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм. Хоёрт, Хятад улс гадаадад үргэлжид нээлттэй байх, үүдээ хэзээ ч хаахгүйн бэлгэдэл. Хятадын засгийн газар гадаадад нээлттэй, үүд хаалгаа улам өргөн хүрээнд нээлттэй байлгана гэсэн амлалтаар энэ онд Хятадын олон улсын импортын экспог тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Ирээдүйн хэдэн жил Хятад улс мөн хэдэн их наяд гаруй ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлох бөгөөд энэ нь Герман, Хамбургийн бизнесийн салбарт асар их боломж олгоно гэсэн үг. Гуравт, Хятад Германы хамтын ажиллагаа мөнхөд найрсаг байхын бэлгэдэл. Хятад улс зургаан жил дараалан Германы хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд Хамбург хотоос Хятадын 20 гаруй хотын хооронд Хятад-Европийн галт тэргийг ажиллуулж байна. Өнгөрсөн 50 жилийн түүхэн туршлагаас харахад, хоёр орон хоорондын хамтын ажиллагаа хоёр улсад үр өгөөжөө өгсөөр байгаа юм. Эцэст нь "Жинбө"-г даган сайн сайхан ирээдүйн 50 жил руу урагшилцгаая" гэжээ.

Олон улсын ачаа тээврийн British Rail Europe компанийн бизнес хөгжлийн менежер Александр Тонате сэтгүүлчдэд хэлэхдээ, “Хятад-Европын ачааны галт тэрэг нь тээвэрлэлтийн өндөр багтаамжтай, бүтээгдэхүүний төрөл зүйл олонтой тул хоёр талын худалдааны солилцоонд илүү тохиромжтой ложистикийн сувгийг нээж өгсөн юм” гэжээ.

"Эндээс Шанхай руу олон галт тэрэг явуулж байна. Өнөөдрийн галт тэрэг Шанхайд болох олон улсын импортын экспод оролцох 14 чингэлэг барааг ачиж байгаараа онцлог юм. Сүүлийн жилүүдэд Шинэ торгоны зам дахь Хятад-Европын ачааны галт тэрэгний ачаа тээвэрлэлтийн хэмжээ ихээр нэмэгдэж байгааг бид анзаарсан. Иймэрхүү эерэг хөгжлийн байдлаа цаашид ч хадгална гэдэгт найдаж байна" гэв.

"Хятад-Европын ачааны гал тэрэг-Жиньбө” хоёр жил дараалан ажиллаж байгаа нь Шанхай, Хамбург хотыг холбосон уг төмөр замын шугам хоёр талын тээврийн тэнцвэрт байдалд хүрч буйг харуулсан төдийгүй Германы аж ахуйн нэгжүүдийн Шанхай хүрч, олон улсын импортын экспод оролцоход үргэлжлэн тав тухтай байдлыг хангаж буйг харууллаа” гэж Хамбург хотын захиргааны Тамгын газрын олон улсын газрын төлөөлөгч Мориц Ломанн үзжээ.

"Бүс ба зам" санаачилга нь Хамбургийн хувьд маш чухал ач холбогдолтой. Ялангуяа Германаас Хятад руу, Хятадаас Герман руу худалдааг урагшлуулах харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх төсөл юм. Шанхай, Хамбург хоёр хот маш сайхан харилцаатай. Хятад-Европын ачааны галт тэрэг нь даруй шинэ үлгэр жишээ болсон. Хамбург хот Хятад руу бараа бүтээгдэхүүнээ хүргэх бололцоо нээгдсэн төдийгүй тус хотын аж ахуйн нэгжүүд ч Хятадын олон улсын импортын тав дахь экспод идэвхитэй оролцох болно" гэжээ.