“10 жилийн хөгжил өөрчлөлт” олон хэлээр цацагдав
2022-09-30 15:59:05
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ийн бүтээсэн “10 жилийн хөгжил өөрчлөлт” кино нэвтрүүлгийг олон хэлний хувилбараар түгээх ёслол өнөөдөр Бээжинд боллоо. Тухайн ёслолд оролцсон ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын дэд сайд, ХТРТ-ийн захирал бөгөөд ерөнхий редактор Шэнь Хайшюн хүндэт зочдын хамтаар “10 жилийн хөгжил өөрчлөлт” сэдэвчилсэн кино нэвтрүүлгийн олон хэлний хувилбарыг нийтлэв.

ХТРТ-ийн дэд захирал Ван Шяожэнь, Хятадын Төрийн зөвлөлийн Тайваний асуудал хариуцсан албаны хэвлэл мэдээллийн газрын дарга Ма Шяогуан нар мөн тус арга хэмжээнд оролцлоо.

Ван Шяожэнь хэлсэн үгэндээ: ХТРТ нь “10 жилийн хөгжил өөрчлөлт” сэдэвчилсэн кино нэвтрүүлгийн олон хэлний хувилбарыг бүтээж, 44 хэлний мульти медиа сүлжээгээр дамжуулан дотоод гадаадад цацаж, үнэн бодитой сэтгэл хөдөлгөм үйл явдал, амьдлаг, сэтгэлд хүрсэн нарийн ширийн агуулгаар “Аливаа хөгжил ард түмний төлөө” хэмээсэн гол сэдвийг өгүүлж, бодит тоо баримтуудыг шинэ цаг үеийн агуулгаар амилуулж, шинэ эриний арван жилийн “Хятад улсын засаглал”-ын өвөрмөц содон гайхамшгийг тод томруун илэрхийлсэн байна" хэмээн тэмдэглэв.

△ХТРТ-ийн дэд захирал Ван Шяожэнь

Бодит тоо баримтууд, сэтгэлд дулаахан үйл явдлууд бол дэлхий нийтийн “нийтлэг үг хэл” билээ. “10 жилийн хөгжил өөрчлөлт” сэдэвчилсэн кино нэвтрүүлэг нь хэдэн их наядаар тооцоологдох их хэмжээний дата, сэтгэл хөдөлгөм үнэн бодитой хүмүүс хийгээд үйл явдлуудыг шинэлэг хэлбэрээр дүрсжүүлэн харуулж, сүүлийн арван жилд Хятад улсад бий болсон олон өөрчлөлтүүдийг хайн сүвэгчилж, үүний ар дахь хөгжлийн нууцыг тайлбарлажээ. Сэдэвчилсэн кино нэвтрүүлгийг англи, испани, франц, араб, орос зэрэг олон төрлийн гадаад хэлээр гаргасан бөгөөд хятад хэлний Гуандүн аялгуу, миньнань аялгуу зэрэг нутгийн аялгууны хувилбарыг ч гаргаж, гадаад дотоодын найрсаг хүмүүсийн хамтаар Хятад улсын ер бусын арваны ололт амжилттай танилцан, дэлхий нийтэд шинэ эриний Хятад улсын мэрийн урагшилсан үйл явцыг өгүүлэн танилцуулсан байна.







\Уртнасан\