△Гурван мөрний эхэн дэх энэ үзэсгэлэнт газар Хятадын хамгийн том үндэсний парк
Хятад улс Аравдугаар сарын 1-ний үндэсний баяраа орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Улсын баярын дараахан буюу аравдугаар сарын 16-нд ХКН 20-р их хурлаа хийж, Хятадын ард түмний хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлэхэд стратегийн зохицуулалт хийж, чухал бодлогуудыг боловсруулан хэрэгжүүлнэ. Хятадын ард түмэн ХКН байгуулагдсаны зуун жилийн ой тохиосон 2021 онд чинээлэг нийгмийг бүх талаар цогцлон байгуулах зорилтоо биелүүлсэн бол БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой буюу энэ зууны дунд үе гэхэд хөгжин цэцэглэсэн, ардчилсан соёл боловсролтой, эвсэг зохицонгуй үзэсгэлэнтэй социализмын орчин үеийн хүчирхэг гүрнийг цогцлон байгуулах тэмцлийн зорилт тавьж байна. 20-р их хурлаар улс орноо хөгжүүлэх дараагийн бодитой төлөвлөгөөг гаргаж, багц бодлогуудыг батлах болно.
Эдүгээ улс орнууд орчин үеийн хөгжлийн загвараар замнасаар бөгөөд “орчин үе”-ийн талаар өөр өөрийн өвөрмөц агуулга, тайлбартай байдаг. “Хятад загварын орчин үе” нь ард түмнийхээ үр өгөөжийг нэмэгдүүлэх төдийгүй дэлхий нийтэд ч ашиг шимийг нь хүртээх зорилт юм.
Юуны өмнө онцлоход ядуурлыг бууруулсан амжилтаараа дэлхий нийтэд үр өгөөжөө хүртээв. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хятад улс 800 сая хүнийг ядуурлаас гаргасан нь мөн хугацаанд ядуурлаас ангижирсан дэлхийн нийт хүн амын 75 хувийг эзэлсэн юм. Ядуурлаас ангижруулсан Хятад улсын амжилт гайхалтай хэмээн АНУ-ын Хятад судлаач Роберт Лавренс Кун ярьж байлаа. Хоёрдугаарт, дэлхийн хамгийн том үр тариа үйлдвэрлэгч орны хувьд Хятад улс нь дэлхийн нийт тариалангийн талбайн 9 хувьд ч хүрэхгүй газраас ойролцоогоор дэлхийн 25 хувийн ургац хураалт авсан ба дэлхийн 20 хувийн хүн амын хоол хүнсний асуудлыг шийдвэрлэж чадсан байна.
△Мозамбикийн тариачин Хятадын тусламжтай эрлийзжүүлсэн усан тутарга тарьж арчилж байгаа нь
△Угандагийн тариачин
Хятад загварын орчин үеийн өвөрмөц онцлогийн нэг нь “Хамтаар баяжих” явдал юм. Өөрөөр хэлбэл хөгжлөөс нэг ч хүнийг хоцроохгүй гэсэн үг. Бүх хүмүүс эрх тэгш байж, сайн сайхан амьдралыг нийтээрээ эдлэх нь Хятадын социализмын зорилго. Дотооддоо нийт иргэдээ баяжуулах зорилт тавьсан төдийгүй гадаадад улс орноо илүү нээлттэй болгож, зах зээлийн боломжийг дэлхий нийттэй хуваалцан, эдийн засгийн сэргэлтийг эерэг энергиэр сэлбэж байна. Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг сайшаан дэмжиж, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг хэрэгжүүлэн, гадаадын бизнесийн салбарынхны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байна. Нэрт эрдэмтэн Мартин Жакуесийн “Өрнийнхний тэгш бус байдал нэмэгдсээр байгаа боловч сэтгэл гаргаж шийдвэрлэх хүн ерөөс байхгүй байна. Хятад улсын дурдсан хамтаар баяжих төсөл харин дэлхий нийтэд үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна” гэж байлаа.
△2018 онд Хятадад анх удаагаа зохиогдсон Олон улсын импорт экспортын экспоны бэлэг тэмдэг “Жиньбао”
“Хятад загварын орчин үе"-ийн замнал нь экологийн салбарт ч мөн ач тусаа өгч байна. Хулсны баавгай болон ноднин жил сошиалын од болж байсан Юньнаний зааны талаарх мэдээллийг эх байгальдаа хайртай та нар анзаарсан биз ээ. Хятад улс экологийн орчноо хамгаалах, биологийн олон янз байдлыг хангахын тулд хичээн зүтгэсээр бөгөөд үндэсний паркуудыг байгуулж, дэлхийн эх газар дахь хээрийн амьтан ургамлын 30 хувийн төрөл зүйлийг хамгаалалтдаа авсан байна. Хятад улс бохир хийн ялгарлыг багасгах, сэргээгдэх эрчим хүчний салбарыг түлхүү хөгжүүлэх талаар хичээн ажилласаар, орчин үеийн замналдаа хүн байгальд ээлтэй, цэвэр цэмцгэр дэлхий ертөнцийг байгуулахын төлөө чармайсаар байна.
△2021 оны Юньнаний хээрийн зааны нүүдэл
Дэвшилтэт технологи, боловсон хүчний солилцоо зэргээр дамжин Хятад улс хөгжлийн ашиг шимийг нийт хүн төрөлхтөнд хүртээхийн тулд хичээн ажилласаар байгаа юм.