АНУ, Их Британи, Австрали “цөмийн хуйвалдлага” хийж байна
2022-10-03 22:39:01
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ, Их Британи, Австрали гурван орон цөмийн шумбагч хөлөг онгоцны хамтын ажиллагааг “Хууль ёсных болгох” зорилготой нэмэлт засварын төсөл нь саяхан өндөрлөсөн Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн 66 дахь чуулган дээр бүрмөсөн цуцлагджээ. Энэ бол олон улсын шударга ёсны ялалт мөн бөгөөд Америк маягийн ноёрхолд өгсөн цохилт юм.

Ноднингийн есдүгээр сараас эхлэн АНУ, Их Британи, Австрали гурван орон хамтран цөмийн шумбагч онгоцны талаар хамтран ажиллахаа мэдэгдэв. АНУ болон барууныхан “Дүрэмд  суурилсан олон улсын дэг журам” хэмээн аман дээрээ байнга хэлдэг боловч үйл ажиллагаа нь харин яг эсрэг байдаг. АНУ, Их Британи, Австрали гурван орны цөмийн шумбагч онгоцны талын хамтын ажиллагаа нь олон улсын гурван том гэрээнээс нэгэн зэрэг зөрчсөн юм.

Нэгдүгээрт, “Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээ” (NPT)-ний цөмийн зэвэг эзэмшсэн болон цөмийн зэвсэггүй орон цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай үүрэг хариуцлагаас зөрчиж байна.  АНУ, Их Британи, Австралийн цөмийн шумбагч онгоцны талаарх хамтын ажиллагаа нь NPT-г тохиролцсоноос хойш цөмийн зэвсэг эзэмшсэн орноос анх удаа цөмийн зэвсэггүй оронд цөмийн зэвсгийн материалыг үй олноор нийлүүлж байгаа хэрэг юм. Тоо хэмжээ нь ихээр зогсохгүй агуулагдагч нь зэвсгийн зэрэглэлд хүрсэн 90%-ийн ураны баяжмал юм.

Хоёрдугаарт, “Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн дүрэм”-д заасан: Тус агентлаг нь өөрийнхөө хяналт удирдлагын дор хангасан тусламжийг ямар нэгэн цэрэг армийн зорилготой ашиглахгүй байхыг батлах ёстой хэмээх заалтаас зөрчжээ. АНУ, Их Британи нь Австралид шилжүүлэхийг оролдсон зэвсгийн зэрэглэлийн цөмийн материал, цөмийн шумбагч онгоцны тоног төхөөрөмж болон урвалын зуух зэрэг эд зүйлс, холбогдох техникийн тусламж нь бүгд “Цэрэг армийн зорилго”-той болох нь тодорхой юм.

Гуравдугаарт, “Өмнөд Номхон далайн цөмийн зэвсэггүй бүсийн гэрээ”-нээс зөрчив. Тус гэрээнд Өмнөд Номхон далайн бүс нутагт цөмийн зэвсэггүй бүс байгуулж, гэрээлэгч талууд тус бүсэд ямар ч цөмийн дэлбэрэх байгууламж угсарч туршиж болохгүй, цацраг идэвхт цөмийн хаягдал бодис болон бусад цацраг идэвхт бодисыг цутгахгүйгээ амлахаар тогтоосон юм. Австрали гэрээлэгч орны хувьд цөмийн зэвсгийн зэрэглэлийн цөмийн материалыг хүлээж авах нь цөмийн бохирдол үүсгэх эрсдэлтэй тул Өмнөд Номхон далайн цөмийн зэвсэггүй бүсийг бүтээн байгуулахад ноцтой цохилт болно.

Хүн төрөлхтөн бол аюулгүй байдлын нэгдмэл цогц юм. Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг байгуулж, энх тайван, амгалан тогтуун байдлыг хамгаалах нь улс орнуудын нийтлэг хүсэл мөрөөдөл юм. Энэ нь мөн ч АНУ, Их Британи, Австрали мэтийн жижиг бүлэглэл байнга зорилгодоо хүрэх оролдлого хийсээр боловч ялагдаж буйн үндсэн шалтгаан нь юм.

Эдүгээ Олон улсын атомын эрчим хүчний агентлаг засгийн газар хоорондын хэлэлцүүлгээ эхлүүлж, АНУ, Их Британи, Австрали гурван орон цөмийн шумбагч онгоцны талаар хамтын ажиллах гэж буй асуудлыг авч хэлэлцэж байна. Энэ бол асуудлыг шийдвэрлэхийн зөв зам юм. Гурван орон цөмийн  зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй тогтолцооны замдаа даруй буцах ёстой.