Хятадын далайн тэнгис, газрын тосны корпорацийн бие даан зохион бүтээсэн “Хайжи -1" тавцанг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр боллоо. Энэхүү нүсэр байгууламж нь Азидаа анхных бөгөөд Хятад улс далай тэнгисийн ёроолоос газрын тос, байгалийн хий олборлох боломжтой болж байгаа юм. Мөн энэ нь далай тэнгис зэрэг гүн усны мандал дээр ийм төрлийн байгууламж суурилуулах ажлыг хөнгөвчилсөн томоохон туршлага бөгөөд цаашид энэ төрлийн байгууламжийн ажлыг хөгжүүлэх амжилтын гараа болж байна.
Пиджак гэгддэг уг тавцан нь дэлхий дээр далайн гүн дэх газрын тос, байгалийн хий олборлолтод хамгийн өргөн хэрэглэгддэг байгууламж юм. Эдгээрийг ихэвчлэн гүехэн усанд газрын тос, байгалийн хий олборлоход ашигладаг. Өмнө нь Хятад улс далайд 300 гаруй ийм төрлийн тавцан ажиллуулж байсан ч усны гүн нь 200 метрээс хэтрэхгүй байв. Харин "Хайжи -1" нь Жүжян мөрний эхэн дэх сав газрын усанд оршдог, 340.5 метр өндөртэй, 40 мянга гаруй тонн жинтэй бөгөөд энэ нь Хятад улсын далайн гүнд газрын тос олборлох тономер тавцангийн дээд амжилтыг шинэчилсэн юм.