БНСУ-ын кофе үйлдвэрлэгчид үнээ өсгөх төлөвтэй байна
2022-10-05 15:52:35
Share
Share this with Close
youtube WeChat

БНСУ-ынхан хүн нэг бүр жилд дунджаар 352 аяга  кофе хэрэглэдэг бөгөөд энэ нь бараг  нэг хүнд ногдох дэлхийн хэрэглээний түвшний гурав дахинтай тэнцэж байна. Гэхдээ БНСУ-ын кофены үр нь бүгд импортод түшиглэдэг. Сүүлийн үед үнийн өсөлт, солонгос воны уналтын улмаас БНСУ-ын кофе үйлдвэрлэгч компаниуд дарамтыг даахгүйд хүрч, үнээ дахин өгсөхөөр төлөвлөж байна.

Эх сурвалжид мэдээлснээр, энэ оны эхний хагаст БНСУ-ын кофе үйлдвэрлэгчид үнээ нэг удаа өсгөсөн бөгөөд хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татсан юм.

БНСУ-ын гуанз ресторануудын хувьд кофе шоп ажиллуулах нь харьцангуй хялбар, өртөг багатай  боловч зах зээлийн өрсөлдөөн ширүүн учраас хаагдах эрсдэл ч туйлын их байдаг. Үнийн өндөр өсөлтийн одоо цаг өвөрмөц замаар замнаж, зах зээлийн өрсөлдөөний дунд хөл дээрээ хэрхэн зогсох нь тус салбарынхны өмнө тавигдаж буй асуудал болж байна.