Хятадын Логистик, Худалдан авалтын Холбоо өнөөдөр есдүгээр сарынхаа өргөн
хэрэглээний барааны үзүүлэлтийг мэдэгдэв. Статистик тоо баримтаас харахад эдүгээ
дотоодын өргөн хэрэглээний барааны зах зээл тогтвортой сайжрах хандлагатай
байна.
Хятадын өргөн хэрэглээний барааны үзүүлэлт буюу CBMI нь есдүгээр сард
103.1% байсан нь наймдугаар сараас 0.8 нэгжээр нэмэгдсэн бөгөөд 2021 оны 5-р
сараас хойших хамгийн дээд үзүүлэлт боллоо. Эдгээрийн дотроос борлуулалтын
үзүүлэлт үргэлжлэн өсөж, нийлүүлэлтийн үзүүлэлт буурч байснаа сэргэсэн бол
барааны нөөцийн үзүүлэлт уналаа.
Нийлүүлэлтийн үзүүлэлт бага зэрэг өссөн нь
дотоодын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тогтвортой өсөж буйг харуулсан бол
борлуулалтын үзүүлэлт үргэлжлэн өссөн нь дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ
сайн байгааг харуулж байна. Нөөцөлсөн хэмжээний үзүүлэлт буурсан нь зах зээлийн
нийлүүлэлт болон эрэлт хэрэгцээ тэнцвэртэй байдалдаа орж, үйлдвэрлэл бизнесийн
үйл ажиллагаа тогтворжиж эхэлсний бэлэг тэмдэг юм гэж шинжээчид дүгнэжээ.