Хятад Европын ачааны галт тэрэг нэмэгдсээр байна
2022-10-06 15:44:17
Share
Share this with Close
youtube WeChat

Шиньжяны Төмөр замын байгууллагын гаргасан мэдээгээр, аравдугаар сарын 6-нд  Хятад-Европ хоорондын нэгэн ачааны галт тэрэг өдөр тутмын хэрэгцээ, автомашины сэлбэг, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон бусад барааг 50 чингэлэг дүүрэн ачин, Хоргос өртөөнөөс хөдөллөө. Польшийн Малашевичийг зорьсон энэ галт тэрэг нь энэ жил  Шиньжяны төмөр замын хоёр боомтоор нэвтэрсэн Хятад Европ хоорондын 10 мянга дахь  ачааны галт тэрэг юм.

Энэ оны эхний 9 сард Шиньжяны хоёр боомтоор нэвтэрсэн Хятад-Европын ачааны галт тэрэг нэмэгдсээр байгаа бөгөөд Алаг уулын ам  төмөр замын боомтоор  4617 , Хоргосоор 5246 нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тусбүр  4.6%, 10.6%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм.