Бээжингийн цагаар 2022 оны аравдугаар сарын 9-ний 07 цаг 43 минутад Хятад улс Жю Чюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс нарыг судлах аппарат буюу “ASO-S” дагуулыг “CZ-2D” зөөгч пуужинг ашиглан хөөргөсөн нь товлосон тойрог замдаа амжилттай орлоо. Энэхүү аппарат бүхий хиймэл дагуул нь ихэвчлэн нарны толбо ихсэх, титмийн цацралтын үзэгдэл хийгээд соронзон орон хоорондын харилцаа зэрэгт судалгаа хийхийн зэрэгцээ сансрын уудам дахь цаг агаарын урьдчилсан мэдээлэлд тоон өгөгдөл хангахад ашиглагдах юм.
\Уртнасан\