9-р сарын 24-28-ны өдрүүдэд гадаадын сэтгүүлчдийн ӨМӨЗО-ноор аялах арга хэмжээ зохиогдов.
Их Британи, ОХУ, БНСУ, Гүрж, Бразил зэрэг орны 11 сэтгүүлч ӨМӨЗО-ны Баяннуур, Хөх хотоор аялж, Өвөр монголын үзэсгэлэнт байгаль, соёл түүхтэй танилцав. Урадын өмнөд хошууны Улиастай нуурын өнгө төр, мөн тал хээр, элсэн цөл, намгархаг газарт очиж, тэндэхийн өвөрмөц байгальтай танилцжээ.