Эрин үе болгонд өөрийн асуудалтай байдаг. Эдийн засаг хүндэрч, дэлхийн хөгжлийн үйл явц гацчихсан олон бэрхшээл сорилтуудын өмнө бид яах ёстой вэ?
Хөгжил бол бүх улс орнуудын хамгийн чухал зорилт. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин хэлэхдээ: "Бүх улс орны ард түмэн сайхан амьдарч байж л хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал баталгаажиж, хүний эрх үндэс суурьтай болно" гэжээ.
2021 оны есдүгээр сарын 21-нд Хятадын дээд удирдагч Ши Жиньпин НҮБ-ын 76-р Ерөнхий Ассамблейн ерөнхий хэлэлцүүлэгт "Дэлхийн хөгжлийн санаачилга" концепцыг дэвшүүлж, хөгжлийн асуудлыг олон улсын гол асуудал болгон авч үзжээ. Тэрээр хэлэхдээ: "Ард түмнийг тэргүүн байранд тавьж, бүх нийтийн төлөө хичээх нь Хятадын хөгжлийн агуу амжилтын үндсэн туршлага бөгөөд бусад улс орнуудад хөгжлийн гарцаа хайхад чухал хэрэглэгдэхүүн болж байна" гэжээ.
Хөгжил нь бүх асуудал шийдлийн алтан түлхүүр бөгөөд хүний нийгмийн мөнхийн зорилго юм. Цар тахлын нөлөө дэлхийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг улам хурцатгаж буй энэ үед "Дэлхийн хөгжлийн санаачилга" нь өрийг хөнгөвчилж, хөгжлийн тусламжийн арга замаар эдийн засгийн хүндрэлтэй байгаа улс орнуудад дэмжлэг үзүүлж байна. Үүний зэрэгцээ вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн хэмээн онцолсон нь хөгжиж буй орнуудад хүртээмж боломж олгов.
"Дэлхийн хөгжлийн санаачилга" нь тэнцвэртэй, хүртээмжтэй, багтаамжтай байдлыг бий болгож, хамтран ажиллаж, хамтаар хожиж, нийтдээ хөгжих загварыг бүтээсэн нь улс орнуудын цар тахлын дараах сэргэлтийн шаардлагад нийцэж, хөгжлийн тэнцвэргүй байдлыг арилгах арга болж байна. Санаачилгыг улс орнууд маш идэвхтэй хүлээж авсан.
Таиландын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дон Прамудвинай хэлэхдээ: Таиланд Хятадын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилгыг бүрэн дэмжиж, Хятад улсын хамтаар олон талт хамтын ажиллагааны механизмаар дамжин бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, хөгжиж буй улс орнуудын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжахбана хэлэхдээ: Хятадын дэвшүүлсэн "Дэлхийн хөгжлийн санаачилга нь НҮБ-ын холбогдох санаачилгатай уялдаа холбоотой байж, эдгээр санаачилга нь олон талт үзэл болон бүс нутгийн хамтын ажиллагааг эрч хүчээр сэлбэж, бүс нутгийн тогтвортой хөгжлийг ахиулах болно гэжээ.
Хятадын ГХЯ танилцуулахдаа: Хятад улсын дарга Ши Жиньпин өнгөрсөн оны есдүгээр сард "Дэлхийн хөгжлийн санаачилга"-ыг дэвшүүлснээс хойш нэг жилийн хугацаанд 100 гаруй улс орон, НҮБ-ыг багтаасан олон улсын байгууллага дэмжиж буйгаа илэрхийлж, 60 гаруй улс орон “Дэлхийн хөгжлийн санаачилгын дэмжигч орнуудын холбоо"-нд нэгдсэн байна.