Хятад Европийн галт тэрэг өгөөж хаялагаа өгсөөр байна
2022-10-13 16:41:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад Европ чиглэлд галт тэрэг явж эхэлснээр, Хятад Герман улс хоорондоо харилцан саадгүй холбогдох, мөн хоёр талт худалдааг цаашид эрчимжүүлэхэд ихээхэн эерэг өөрчлөлт гарсан юм. Германд худалдаа хийгээд ложистикийн ажил эрхэлж байгаа Хятад гаралтай бизнесмэнүүд энэ талаар маш бодитой сэтгэгдэлтэй байна. Хятад Европ чиглэлийн галт тэрэг нь олон улсын ханган нийлүүлэлтийн тогтвортой шуурхай байдлыг баталгаажуулахын зэрэгцээ дотоод гадаадын хамтын ажиллагаа, түншлэлүүд олон улсын ложистикийн энэхүү томоохон бүтээн байгуулалтын чансаатай хөгжлийн бодит ашгаас хамтдаа хуваалцах болсон байна.

Германы Хамбург хотын Юйюань цэцэрлэгт хүрээлэн дэх Герман Хятадын эдийн засаг соёлын харилцааны төвийн дарга, Герман Хятадын бизнесмэнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Вэнь Жэнь Юй хэлэхдээ: “Би 2000 оноос өнөөг хүртэл Хятад Германы хооронд худалдаа эрхэлж байна. Анх уламжлалт буюу далайн тээврийг ашигладаг байсан. Учир нь үнэ өртгийн хувьд агаарын тээврээс хямд. Гэвч цаг их зарцуулдаг. Хятад Европ чиглэлийн галт тэрэг явж эхэлснээр, өөрийн өртөг болон цаг хугацааг хэмнэж, хэрэглэгчиддээ тээврийн баталгааг хангасан нь маш том давуу тал. Ингэснээр ачаа бараагаа Германд хурдан шуурхай тээвэрлэн авчирч, Герман болон Европын хэрэглэгчдэд цаг тухайд нь хүргэж өгөх боломжтой болсон”гэжээ.

Германы Хамбург хотын Юйюань цэцэрлэгт хүрээлэн дэх Герман Хятадын эдийн засаг соёлын харилцааны төвийн дарга, Герман Хятадын бизнесмэнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Вэнь Жэнь Юй танилцуулахдаа: Бидний импортолж буй маш олон төрлийн ачаа бараанууд Хунань, Жэнжөү зэрэг Хятадын төв муж хотуудаас Германд тээвэрлэгдэн ирж байгаа. Хуучин маягаар далайн тээврээ ашигласаар байсан бол цаг хугацаа, мөнгө зардал маш их үрэх байсан. Хятадаас Германд экспортолж буй бараа бүтээгдэхүүний нэмүү өртөг улам өсч байгаа болохоор, одоо нэг чингэлэг барааны үнэ гэхэд бараг 100 мянган ам доллар болж байна. Хятад Европ чиглэлийн галт тэргийг уламжлалт тээвэртэй харьцуулвал нэг сарын хугацааг хэмнэж, мөнгө төгрөгний хувьд маш хямд төсөр тусаж байна гэжээ.

Хятад Европ чиглэлийн галт тэрэг хурдтай хөгжсөнөөр, өнгөрсөн 10 гаруй жилд Вэнь Жэнь Юйгийн хариуцан эрхэлж буй агуулахын талбай аажмаар өргөжин 50 мянган хавтгай дөрвөлжин метр болсон байна. Жил бүрийн чингэлгийн тоо 100 байснаасаа нэмэгдээд 2000 болж, тээвэрлэн авчирч буй ачаа барааны төрөл зүйл ч улам олширчээ. Ялангуяа сүүлийн хоёр гурван жилд бүх дэлхийн ханган нийлүүлэлт тогтворгүй болж, олон газрын усан боомтод түгжрэл бий болсноор, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд маш хүнд хэцүү байдалд орсон юм. Харин Хятад Европ чиглэлийн галт тэрэг хөгжлийн тогтвортой байдлаа үргэлжлүүлэн хэвээр хадгалж, найдвартай, өндөр үр ашигтай ложистикийн үйлчилгээний давуу талаа улам илтгэсээр байна. Вэнь Жэнь Юй сэтгүүлчид хэлэхдээ:“Бусад орны худалдаа эрхлэгчид ачаа бараагаа цаг тухайд нь хүлээлгэн өгч чадахгүй байдал их гардаг. Харин бид Хятад Европ чиглэлийн галт тэргээр ачаа бараагаа Германд цаг алдалгүй тогтвортой тээвэрлэн авчирч чаддаг. Энэ нь гадаадад байгаа хятадууд бидний хувьд маш омогшин бахархмаар зүйл юм. Одоогоор гадаадын улам олон хэрэглэгчид Хятад Европ чиглэлийн галт тэргээр үйлчлүүлэх болсон байна. Тухайлбал, хоёр жил дараалан Германы аж ахуйн нэгжүүд Хятад Европ чиглэлийн галт тэргийг ашиглан өөрийн бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэж, Шанхайн олон улсын импортын экспод оролцлоо. Хятад Европ чиглэлийн галт тэрэг чансаатай хөгжснөөр, олон улсын ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний шуурхай байдлыг дорвитой дэмжиж, өөрийн орны иргэдэд аз жаргал авчраад зогсохгүй харилцан ашигтайгаар хамтран ажиллах болж, дэлхий дахинд ашиг тусаа хүртээх болсон юм”гэжээ.

Наймдугаар сарын 21-нд Хятад Европ чиглэлийн галт тэрэг Ши Ань хотын олон улсын боомтоос хөдөлж, Германы Хамбург хотыг чиглэсэн юм. 2022 оноос хойш Хятад Европ чиглэлийн галт тэрэгний ирээсийн тоо огцом нэмэгдэж, 10 мянгаас давсан байна. “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах чухал төслийн хувьд, Хятад Европ чиглэлийн галт тэрэгний тээврийн үйлчилгээний сүлжээ тасралтгүй нэмэгдлээ. Энэ оны долдугаар сарын эцсийн байдлаар, Хятад Европ чиглэлийн галт тэрэг нийтдээ 82 тээврийн шугамыг бүрдүүлж, Европын 24 орны 200 хотод хүрч, “Бүс ба зам” дагуух орнууд болон бүс нутгийн импорт экспортын худалдааг сайжруулж, бүс нутгийн иргэдэд бодит ашиг тус болон шинэ боломжийг авчирсан юм.