ХКН-ын 20-р их хурлын төлөөлөгчид Бээжинд иржээ
2022-10-13 15:39:01
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр буюу 10-р сарын 13-нд ХКН-ын 20-р их хуралд оролцох төлөөлөгчдийн баг Бээжинд хүрэлцэн ирж бүртгүүлж эхэллээ.

ХКН-ын 20-р их хурал 10-р сарын 16-нд Бээжин хотноо эхэлнэ. 2200 гаруй төлөөлөгч 96 сая гаруй намын гишүүд, 4.9 сая гаруй анхан шатны намын зохион байгууллагын хүсэл найдварыг тээж Бээжинд хуран цугларч ХКН-ын 20-р их хуралд оролцох гэж байна. Их хурлын үеэр, төлөөлөгчид Төв хорооны тайлан, төвийн сахилга батыг хянан шалгах хорооны тайланг сонсож хянан хэлэлцэх бөгөөд өргөн олон намын гишүүд, олон түмний санал санаачилгыг дэвшүүлэх юм. Мөн намын томоохон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, шинэ сонгуулийн Төв хороо, Төвийн сахилга батыг хянан шалгах хороог шинээр сонгоно.