Дэлхийн их сургуулиудын шинэ жагсаалт зарлав
2022-10-13 20:09:50
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Их Британийн Times Higher дээд боловсрол 12-ны өдөр 2023 оны дэлхийн их сургуулиудын шинэ жагсаалт зарлав. Их Британийн Оксфордын их сургууль тэргүүлж, АНУ-ын Харвардын их сургууль хоёрдугаарт, Их Британийн Кембрижийн их сургууль, АНУ-ын Стэнфордын их сургууль гуравдугаарт орсон бол Хятадын Чинхуа их сургууль, Бээжингийн их сургууль нь 16, 17-р байранд тус тус жагсав.

Шилдэг 100 их сургуулийн жагсаалтад Хятадын Чинхуа их сургууль, Бээжингийн их сургуулиас гадна Фудан их сургууль, Шанхайн зам тээврийн их сургууль, Жэжян их сургууль, Хятадын Шинжлэх ухаан технологийн их сургууль, Нанжингийн их сургууль багтан орсон байна. 

Энэ жилийн жагсаалтад 104 улс орон, бүс нутгийн 1799 их сургууль хамрагджээ.

Times Higher дээд боловсрол нь их, дээд сургуулиудын иж бүрэн чадавхыг заах, судалгаа шинжилгээ, мэдлэг түгээх, олон улсын алсын хараа зэрэг олон үзүүлэлтээр шалган үнэлдэг бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй их дээд сургуулиудын жагсаалтын нэг гэж тооцогддог.