ХКН-ын төв хороо наймдугаар сарын 31-нд Бээжин хотноо хэлэлцүүлэг зохион байгуулж, ХКН-ын хорьдугаар их хурлын илтгэлийн төслийн талаар Ардчилсан нам бүлгийн төв хороо, Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны удирдлагууд болон нам бүлгийн бус иргэдийн төлөөлөгчдийн санал хүсэлтийг нь сонссон байна.
КН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин
хэлэлцүүлгийг даргалан хэлсэн үгэндээ, шинэ эрин шинэ замналд шинэ үүрэг
шаардлага тулгарч байгаа учраас ХКН нь ардчилсан нам бүлгийнхэнтэй зөвшилцөн
хамтран ажиллаж, эх оронч нэгдмэл фронтыг бэхжүүлэн хөгжүүлж, талуудын оюун
ухаан, хүчин чадлыг нягтруулан төвлөрүүлж, нийгэм нийтийн идэвхжил бүтээлч
чадварыг дайчлан, социалист орчин үеийн улс орноо бүх талаар бүтээн байгуулж,
Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх
ёстой хэмээн онцолжээ.
Хэлэлцүүлэгийн үеэр Ши Жиньпин ХКН-ын хорьдугаар их хурлын илтгэлийн төслийг боловсруулсан үйл явцыг танилцуулсан бөгөөд илтгэлийн төслийн талаар нам бус зүтгэлтэд санал бодлоо чөлөөтэй, илэн далангүй илэрхийлэхийг хүсэж байна гэжээ.