Хятад улсын сүүлийн арван жилийн хөгжил дэвшил, ололт амжилтыг Японы иргэний байгууллага, эрдэм шинжилгээний салбарынхан өндрөөр үнэлж байна. “ХКН-ын удирдлага дор Хятад улс нийгмийн олон салбарт тасралтгүй ахиц дэвшил гаргаж, асар их ололт амжилтад хүрч байгааг биширч байна” хэмээн тэд хэлжээ.
Япон-Хятадын нийгэмлэгийн тэргүүн Нода Такеши: Хятад улс маш тогтвортой, эрчимтэй бөгөөд хурдтай хөгжиж байгаа нь гайхалтай. Энэ бүхэн нь ХКН-ын удирдах арга барилтай холбоотой гэжээ.
Үүнээс гадна, Японы эрдэм шинжилгээ, судалгааны салбарынхан Хятад улсын удирдагчийн дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилгыг сайшаан дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэдний үзэж буйгаар, Хятад улсын алсын хараа Зүүн Ази, тэрчлэн дэлхий нийтийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ажээ.