Хятадын олон улсын зам тээврийн тогтвортой хөгжлийн төв байгуулагдав
2022-10-14 15:13:01
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын тогтвортой зам тээврийн инноваци, мэдлэгийн төв байгуулагдсанд БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 14-нд баяр хүргэж захидал илгээжээ. 

Ши Жиньпин онцлохдоо, "Дэлхийн зам тээврийн тогтвортой хөгжлийг дэмжин, дэлхий нийтийг дэд бүтцээр холбох нь дэлхийн ложистикийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг баталгаажуулах бөгөөд дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Уг төвийг байгуулж байгаа нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Хятад улс талуудтай хамтдаа уг тавцанг ашиглан дэлхийн зам тээврийн хамтын ажиллагаа, дэлхийн хөгжлийн санаачилгыг ахиулахын зэрэгцээ НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөрийн хэрэгжилт, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах болно" гэжээ. 

Хятадын олон улсын тогтвортой зам тээврийн инноваци, мэдлэгийн төвийн нээлтийн арга хэмжээ 10-р сарын 14-нд Бээжин боллоо.