ХКН-ын XX их хурлын төлөөлөгчид аравдугаар сарын 15-ны үдээс хойш Ардын хурлын ордонд бэлтгэл хурал хуралдуулав.
Ши Жиньпин хурлыг даргалав. Хурлаар санал хурааж, 243 хүний бүрэлдэхүүнтэй хурлын тэргүүлэгчдийн жагсаалтыг батлан, Ван Хунинг хурлын нарийн бичгийн даргаар батлав. Хурлаар мөн хурлын нарийн бичгийн газрын зохион байгуулалт, ажлын чиг үүргийг баталлаа.
Хурлаар мөн ХКН-ын XX хурлын хэлэлцэх хөтөлбөрийг батлав. Эдгээр хөтөлбөрт: 19-р сонгуулийн төв хорооны ажлын тайлан сонсох, хэлэлцэх, 19-р сонгуулийн төвийн сахилга бат шалгах хорооны ажлын тайланг хянан хэлэлцэх, нэмэлт өөрчлөлт оруулсан "ХКН-ын дүрэм"-ийг батлах, хорьдугаар сонгуулийн төв хороо болон төвийн сахилга бат шалгах хороог сонгох зэрэг багтана.