Хятадын эдийн засаг урт хугацаагаар өсөх үндсэн байдал өөрчлөгдөөгүй
2022-10-15 19:17:36
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын XX хурлын  хэвлэлийн төлөөлөгч Сүнь Ели 15-нд хэлэхдээ, Хятад улсын хөгжилд мөн маш олон ашигтай боломж нөхцөл бий. Хятадын эдийн засаг уян хатан, нөөц хүчинтэй, амьжиргааны эрчтэй байдаг тул урт хугацаагаар өсөх үндсэн байдал өөрчлөгдөөгүй гэжээ.   

Сүнь Ели хэлэхдээ, 2013-2021 онуудад Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 6.6 хувиар өссөн бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр нь дунджаар 30 хувийг давсан гэжээ.

Цар тахал болон олон улсын нөхцөл байдал зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр Хятадын эдийн засаг буурах дарамтад тулгарч буйтай холбоотойгоор Сүнь Ели хэлэхдээ, Хятад улс эрчимтэй үр дүнтэй бодлогууд хэрэгжүүлэн, эдийн засгийг тогтвортой  байлгаж, сайжрах чиг хандлагыг баталгаажуулж чадсан. Хятадын эдийн засгийн хөгжил нь гол гол эдийн засгийн цогцуудын дунд нэлээд сайн түвшинд байгаа бөгөөд Хятад улс мөн л дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал тогтворжуулагч, хөдөлгөх хүч болсоор байна гэжээ.