Хятад Америкийн харилцааны зөв замыг тодорхойлов
2022-10-15 20:24:41
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын XX хурлын хэвлэлийн төлөөлөгч Сүнь Ели 15-нд болсон хэвлийн бага хурал дээр хэлэхдээ, ирэх 50 жилийн олон улсын харилцааны хамгийн чухал зүйл бол Хятад Америк зөв харилцах замаа олох явдал бөгөөд хамгийн чухал нь ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн харилцан хүндэтгэн, энх тайван зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж хамтаар хожих үзэл баримтлал юм гэжээ.

Сүнь Ели хэлэхдээ, Хятад Америкийн хамтын ашиг сонирхол санал зөрөлдөөнөөс их байгаа юм. Эрүүл тогтвортой Хятад Америкийн харилцаа нь хоёр орны ард түмний хамтын ашиг сонирхолд нийцнэ. Ганц эдийн засаг худалдааны харилцаанаас авч үзэхэд, 2021 онд Хятад Америкийн худалдааны хэмжээ 750 тэрбум ам долларыг давж, 2020 оныхоос 28.7 хувиар нэмэгдсэн байна. Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа Америкт 2.6 сая ажлын байр бий болгож байна. Одоогийн дэлхийн олон өрсөлдөөн сорилтыг Хятад Америк хамтран ажиллаж давж гарах шаардлагатайг бид таньж мэдэх хэрэгтэй гэжээ.

Сүнь Ели хэлэхдээ, Хятад улс хөгжлийг хөөцөлдөж байгаа нь ард олноо сайн сайхан амьдруулахын төлөө юм. Харин аль нэг улс оронтой өрсөлдөхийн төлөө биш. Хятад улс “Тюкидидийн урхи” гэгчийг итгэхгүй бөгөөд улс орон хүчирхэгжвэл жанжлах логик, тэг нийлбэртэй тоглоомын үзэл баримтлалыг эсэргүүцдэг. Хятад улс хэрэг өдөөхгүй, хэргээс ч айхгүй. Бид бусдыг доромжлохгүй, бусад хүмүүст ч доромжлогдохгүй гэжээ.