Европын эдийн засгийн хэтийн төлөв бүрхэг байна
2022-10-15 11:22:11
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 14-ний өдөр Олон Улсын Валютын Сангийн Европын захирал Альфред Каммер мөн өдөр Олон Улсын Валютын Сан болон Дэлхийн Банкны группийн 2022 оны жил тутмын хурлын үеэр хэлэхдээ, "Европын эдийн засгийн төлөв байдал өөдрөг бус байж, инфляц үргэлжлэн өсөх магадлалтай байна" гэжээ.

Каммер хэлэхдээ, "Орос, Украины мөргөлдөөн Европын эдийн засагт асар их хохирол учруулж байна. Оросоос Европт нийлүүлж буй байгалийн хий 80 гаруй хувиар буурч, эрчим хүчний үнэ өсөж, бизнес болон амьжиргааны өртгийн өсөлт нь Европт инфляцийн хямрлыг авчирч байна" гэжээ.

Камерын хийсэн мэдэгдлийн дагуу, Европын эдийн засгийн төлөв байдал өөдрөг бус байж, инфляцын хэмжээ өндөр хэвээр байх болно. Түүнчлэн Европын өндөр хөгжилтэй орнуудын дотоодын үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээ 2022 оны 3.2%-иас 0.6% болтол буурах төлөвтэй байна. Энэ нь 2023 оны ДНБ-ий өсөлтийн хэмжээ долдугаар сард гаргасан "Дэлхийн эдийн засгийн төлөв байдал"-ын хамгийн сүүлийн үеийн таамаглалаас 0.7 нэгжээр буурсан гэсэн үг юм. 2023 онд Европын өндөр хөгжилтэй орнуудын инфляцын ерөнхий хэмжээ 6% бол шинээр хөгжиж буй орнуудын инфляцын хэмжээ 12% байх төлөвтэй байна.