Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн бодлогоо танилцуулав
2022-10-15 19:41:05
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын XX хурлын хэвлэлийн төлөөлөгч Сүнь Ели 15-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Ковид-19 цар тахлын халдварыг цаг алдалгүй даруй түргэн таслан зогсоох” ерөнхий чиг хандлагын дагуу, Хятад улс цар тахлаас урьдчилсан сэргийлж, хянах бодлогоо улам боловсронгуй болгож байна. Холбогдох бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь шинжлэх ухаанч, улам оновчтой, үр дүнтэй болж байгаа бөгөөд халдвараас урьдчилан сэргийлж, хянах болон эдийн засаг нийгмийн хөгжлийг зохицуулах түвшин дээшилсээр байгаа гэжээ.

Тэрээр хэлэхдээ, ард түмэн, амь насыг эрхэмлэн дээдлэх үзэл баримтлалаар ард түмний амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг юунаас ч эрхэмд үзэх нь Хятад улсын цар тахалтай тэмцэх арга бодлогын тэргүүлэх үндэслэл бөгөөд эрхэм зорилго юм гэжээ.

Сүнь Ели хэлэхдээ, “Ковид-19 цар тахлын халдварыг цаг алдалгүй даруй түргэн таслан зогсоох” бодлогын ачаар Хятад улс халдвар, нас баралтыг барьж чадсан бөгөөд эдийн засаг нийгмийн тогтвортой байдлыг баталгаажуулсан учир цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн Хятад улсын бодлого нь хамгийн хэмнэлтэй, үр дүнтэй юм гэжээ.