15-ны өдөр Бээжин хотноо
болсон ХКН-ын ХХ хурлын хэвлэлийн бага
хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Сүнь
Ели хэлэхдээ, Хятад улсын цогцлон
байгуулсан чинээлэг нийгэм нь өөрчлөлт
хийж нээлттэй байлгах бодлогыг анх
хэрэгжүүлсэн үеийн төсөөллөөс бүр
давсан бат ноттой түвшинд хүрлээ.
Дараачийн зорилт бол социалист орчин
үеийн хүчирхэг гүрнийг бүх талаар бүтээн
байгуулах явдал юм гэжээ.
Сүнь Ели хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, Хятад улсын чинээлэг байдал нь бүх талынх юм. Бүх үйл явц дахь ард түмний ардчилал улмаар хөгжиж, ард олны соёл урлагийн хүртээл улам баялаг болж, олон нийтийн үндсэн үйлчилгээ тэгш хангагдаж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт илт амжилтад хүрлээ гэжээ.
Сүнь Ели хэлэхдээ, 2020 оны сүүлчийн байдлаар, Хятад улсын дунд зэргийн орлоготой хүн ам 400 саяыг давж, хөдөө тосгоны 98 сая 990 мянган ядуулаг амьдралтай хүн ам бүгд ядуурлаас ангижирсан бөгөөд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 101.6 их наяд юаньд хүрч, дэлхийн хоёрдугаар том эдийнзасгийн цогц хэвээр байлаа гэжээ.
Сүнь Ели хэлэхдээ, 16-22-ны өдрүүдэд болох ХКН-ын ХХ хурлаар социалист орчин үеийн хүчирхэг гүрнийг бүх талаар байгуулахын “Хоёр шат үе”-ийн стратегийн макро төлөвлөлтийг гаргаж, ирэх таван жилийн стратегийн үүрэг даалгавар, чухал бодлогуудыг голчлон байршуулна гэжээ.