△ХКН-ын 20-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдон Тин Баатар
1955 онд Өвөр монголын Хөх хотод төрсөн Тин Баатар 1974 онд ахлах ангиа дүүргэсний дараа Саруултуяа гацаанд очиж малчдын амьдралд идээшин дассан нэгэн. Анх хөдөө очингуут тэрээр мал хариулах, өвс хадах, хонь хайчлах зэрэг мэргэжлийг сурч амжжээ. 20-р зууны 70-аад оны сүүлчээр хотдоо буцах боломж байсан хэдий ч тэрээр хөдөөд амьдрах замаа сонгоод одоог хүрчээ.
1980-аад оны дунд үед Тин Баатрын суугаа нутгийн экологийн орчин муудаж эхэлжээ.“Адуу мал гэхээс илүүтэйгээр нутаг бэлчээрээ хамгаалах нь чухал” , “Адуу малын тоо толгойг өсгөхөд л түшиглэж орлогоо нэмэгдүүлэхийг хөөцөлдөж болохгүй” хэмээн Тин Баатар малчдад сурталчилдаг байжээ.
Хүмүүст үнэмшүүлэхийн тулд тэрээр өөрийнхөө газраа бэлчээр, хадлан зэргээр хэсэгчлэн ашигласны улмаас анх гэрээгээр хувааж авах үеийн гацааны хамгийн тачир газраа ч нөхөн сэргээж чаджээ. Ингэснээр малчид түүнийг дуурайж экологийн орчныг нөхөн сэргээж ашиг шимийг нь хүртэж эхэлсэн аж.
1993 онд Тин Баатар гацааныхаа хариуцлагатай хүнээр
сонгогдож, ямааг цөөлж, үхэр илүү тэжээхийг санаачилжээ. Тэрээр өөрийнхөө 400
гаруй ямаагаа худалдаж, махны чиглэлийн үхэр тэжээсэн бөгөөд үүлдрийг нь
сайжруулж, сүргийнхээ бүтцэд тохируулалт хийгээд экологийн орчноо сэргээхийн
зэрэгцээ орлогоо ч нэмэгдүүлсэн юм.
Цөлжилттэй нутгаар Тин Баатар мод
тарихыг санаачлан, цацаргана зэргийн ганд тэсвэртэй өвс мод тарьж, цөлжилтийг
намдаасны улмаас сүүлийн жилүүдэд буга, үнэг зэрэг зэрлэг амьтад олшрон,
Саруултуяа гацаа нь хол ойрдоо алдаршсан үзэсгэлэнтэй нутаг болж байна.