ХКН-ын XX хурал 16-ны үдээс өмнө 10 цагт Бээжинд Ардын Их Хурлын ордонд нээгдэж, 16-22-ны өдрүүдэд хуралдах болно.
ХКН-ын XX хурлын хэвлэлийн хэвлэлийн төлөөлөгч Сүнь Ели 15-нд болсон хэвлийн бага хурал дээр ингэж мэдэгджээ. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр ХКН-ын XX хурлын холбогдох байдлыг танилцууллаа. ХКН-ын бүх улсын төлөөлөгчдийн их хурал болон хурлаар сонгон гаргасан төв хороо нь ХКН-ын дээд удирдах байгууллага аж. ХКН-ын бүх улсын төлөөлөгчдийн их хурлыг таван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд хурлын үеэр намын төлөөлөгчид өмнөх сонгуулийн төв хорооны үндсэн илтгэл, төвийн сахилга бат байцаах хорооны ажлын тайланг хянан хэлэлцэж, намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан, намын чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүний зэрэгцээ шинэ сонгуулийн төв хороо болон төвийн сахилга бат байцаах хороог сонгон гаргана.