ХКН-ын XX хурлын хэвлэлийн төлөөлөгч Сүнь Ели 15-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс зөвшилцөн хамтран бүтээн байгуулж, хуваалцах зарчмаа үргэлжлэн баримталж, нээлттэй, ногоон, цэвэр засаглалын үзэл баримтлалаар өндөр стандарт хангасан, тогтвортой, иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгоор “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулж, шинэ амжилтад хүргэхээр хичээн зүтгэнэ гэжээ.
Сүнь Ели хэлэхдээ, “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлснээс хойших 9 жилийн хугацаанд Хятад улс 140 гаруй улс орон, олон улсын 30 гаруй байгууллагатай “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах баримт бичигт гарын үзэг зурсан бөгөөд хамтын ажиллагааны холбогдох үзэл баримтлал, санал санаачилгыг нь НҮБ болон олон улсын олон байгууллагууд баримт бичгүүддээ хамруулан оруулсан гэжээ.