ХКН ард түмнийхээ төлөө үйлчилдэг
2022-10-16 13:03:31
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин хэлэхдээ, улс орон бол ард түмэн, ард түмэн бол улс орон юм. ХКН ард түмнээ удирдан улс орноо байгуулж, улс орноо хамгаалж, ард түмнийхээ төлөө үйлчилдэг. Улс орноо засаглахад зарчим бий, ард түмэнд ашигтай байх нь үндэс суурь юм. Ард түмэнд хүртээмжтэй байх нь олон нийтийн төлөө нам байгуулах, ард түмний төлөө засаг барих үндсэн шаардлага юм гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, бид хөгжлийн явцад ард түмний амьжиргааг баталгаажуулан, сайжруулж, ард олныг илүү сайн амьдралтай болгохын төлөөх хүчин чармайлтыг дэмжиж, тэдний хүсэл тэмүүллийг биелүүлэх ёстой. Бид өргөн олон ард түмний язгуур эрх ашгийг хамгаалан, хөгжүүлж, ард түмний хамгийн их анхаарч буй асуудлыг зохицуулан, чадах бүхнээ хийх ёстой. Ард түмний амьдрал ахуйд тустай арга хэмжээ авч, ард түмний тулгамдсан, хүлээлттэй асуудлыг сайтар шийдвэрлэх ёстой. Төрийн үйлчилгээний системийг боловсронгуй болгож, үйлчилгээний түвшнийг дээшлүүлж, тэнцвэр, хүртээмжийг нэмэгдүүлэн, хамтын хөгжил цэцэглэлтийг тууштай дэмжих ёстой гэжээ.

Н.Пүрэвжав