Эдийн засгийн хөгжлийн гол хүчийг бодит эдийн засагт чиглүүлнэ
2022-10-16 12:56:23
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад улс өндөр түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог байгуулж, социалист эдийн засгийн үндсэн тогтолцоог тууштай баримтлан төгөлдөржүүлж, нийтийн өмчийн эдийн засгийг гуйвшгүй бэхжүүлэн хөгжүүлж, нийтийн бус өмчийн эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж удирдана. Нөөц баялгийн хуваарилалт дахь зах зээлийн шийдвэрлэх үүрэг ролийг сайтар гүйцэтгүүлж, засгийн газрын үүргийг илүү сайн хэрэгжүүлнэ гэжээ.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, бид орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулж, бодит эдийн засагт анхаарлаа хандуулан, шинэ үйлдвэржилтийг ахиулж, аж үйлдвэрийн хүчирхэг орон, чанар чансаа, сансар огторгуй, зам тээвэр, интернетийн сүлжээ, дижитал гэх олон салбарт манлайлагч улс орныг бүтээн байгуулахыг түргэтгэнэ. Хөдөө орон нутгийн сэргэн мандалтыг иж бүрнээр ахиулж, хөдөө аж ахуй, хөдөө тосгоныг нэн тэргүүнд хөгжүүлэн, ядуурлаас ангижруулах ололт амжилтыг бататган, хөдөө аж ахуйн хүчирхэг орны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөдөө тосгоны үйлдвэрлэл, чадварлаг боловсон хүчин, соёл, экологи, зохион байгуулалтыг сэргээн хөгжүүлэхийг тууштай ахиулна. Хүнсний аюулгүй байдлыг бүх талаар бататгаж, 120 сая га тариалах газрын улаан шугамыг хатуу барьж, Хятадын ард түмний хоол хүнсний асуудлыг өөрсдөө шийдвэрлэнэ. Бүс нутгийн зохицонгуй хөгжлийг ахиулж, бүс нутгийн уялдаа холбоотой хөгжлийн стратеги, бүс нутгийн гол стратеги, үндсэн чадавх бүхий бүсийн стратеги, хотжилтын шинэ стратегийг сайтар хэрэгжүүлнэ гэжээ.

Ши Жиньпин мөн онцлохдоо, бид гадаадад нээлттэй байдлыг өндөр түвшинд ахиулж, дүрэм, тогтоол, менежмент, стандарт зэрэг тогтолцооны чанартай нээлтийг цаашид өргөжүүлж, худалдааны хүчирхэг орон байгуулахыг түргэтгэнэ. "Бүс ба зам"-ын чанартай хөгжлийг ахиулан, олон улсын эдийн засгийн олон талт, тогтвортой байдлыг хамгаалж, олон улсын эдийн засаг, худалдааны харилцааг баталгаажуулна. \Урьхан\