Хятад улс хүн байгалийн зохицлыг хөгжлийн тулгуур болгоно
2022-10-16 17:24:25
Share
Share this with Close
youtube WeChat

/Хятадын баруун хойд нутгийн Хөхнуур муж, Хөх мөрөн, Шар мөрөн, Ланцанжян мөрний "Гурван голын эх үүсвэр" үндэсний цэцэрлэгт хүрээлэн/

2021 оны 10-р сард Хятадын анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолборууд албан ёсоор байгуулагджээ. "Гурван голын эх үүсвэр" үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалалтын талбай нь 230 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд хуурай газрын тусгай бүсэд амьдарч байгаа зэрлэг амьтан, ургамлын 30 хувь нь улсын бүрэн хамгаалалтад байна.

ХКН-ын XX их хурал 16-нд Бээжинд нээлтээ хийж, Ши Жиньпин XIX сонгуулийн Төв хорооны гол итгэлийг их хуралд тавив. Тэрээр хэлэхдээ, эх байгалийг дээдэлж, байгальд хүндэтгэлтэй хандах, байгалийг хамгаалах нь орчин үеийн социалист улсыг бүх талаар цогцлоон байгуулах төлөвлөгөөний салшгүй хэсэг юм. Тунгалаг ус, хөх уулс бол үнэлж баршгүй баялаг гэх үзэл баримтлалыг дээдэлж, хүн байгаль эв зохиролтой байх зарчмаар хөгжлийг төлөвлөх ёстой гэжээ.


/2022 оны 10-р сарын 12-ны өдөр, Жянсу мужийн Шүйжөү хотын Сүйнин сяний Циүжи суурин. Алтан шаргал тариалангийн талбай, алс холын салхин сэнстэй үзэмж төгс зураглал болжээ/

Ши Жиньпин илтгэлдээ, “Байгаль бол хүн төрөлхтний оршин амьдарч хөгжин дэвших үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг. Хятадын онцлогтой орчин үеийн хөгжлийн чухал онцлог нь хүн байгалийн эв зохиролтой харилцаа юм” гэжээ. Илтгэлд ногоон хөгжлийн бодит баримтлалыг дэвшүүлж, Хятад улс ногоон хөгжил уруу шилжиж, бүх талаар хэмнэлтэй стратеги хэрэгжүүлэн, ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулах аж үйлдвэрийг хөгжүүлж, ногоон хэрэглээг дэмжих болно. Мөн ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулдаг үйлдвэрлэл амьдралын хэв маягийг хөгжүүлэх болно. Экологийн системийн олон ургальч, тогтвортой чанарыг дээшлүүлж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг дуусгавар болгож, нүүрстөрөгчийг саармагжуулах бодлогыг идэвхтэй дэмжин хэрэгжүүлж, Хятадын эрчим хүчний нөөцөд тулгуурлан, нүүрстөрөгчийг саармагжуулах төлөвлөгөөг үе шаттайгаар ураглуулан, эрчим хүчний хувьсгалыг гүнзгийрүүлж, цэвэр, үр ашигтай нүүрсний хэрэглээг эрчимжүүлэн, эрчим хүчний шинэ системийг байгуулж, уур амьсгалын өөрчлөлтийн дэлхийн засаглалд идэвхтэй оролцох болно гэжээ.


/2017 оны долдугаар сарын 7. Хятадын баруун бүсийн Хөхшилийн байгалийн дархан цаазат бүс нь Хятадаас дэлхийн өвд бүртгүүлсэн 51 дэх газар. 2021 онд Хятад улсын төвөд бөхөнгийн тоо толгой 300 мянгад хүрсэн байна/


/Жэжянь мужийн Ханжөү хотын өвлийн нэгэн өдөр. Мянган аралт нуурын үзэмж/

Сүүлийн 10 жилд Хятад улс дэлхийд хамгийн олон мод тарьсан орон болж, дэлхийн ойн бүхэцийн нэмэгдсэн талбайн 25 хувийг тэд нөхөн сэргээсэн байна.