Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол нийт иргэдээрээ хамтдаа баян чинээлэг амьдрах явдал юм
2022-10-16 21:12:48
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын XX их хурал өнөөдөр буюу аравдугаар сарын 16-нд Бээжингийн ардын их хурлын ордонд нээгдэв. Ши Жиньпин намын төв хорооны нэрийн өмнө хуралд илтгэл тавив. Тэрээр хэлэхдээ, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь бүх нийт иргэдээрээ хамтдаа чинээлэг байх орчин үеийн хөгжил юм. Өргөн олон ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалан хөгжүүлж, ард иргэдийнхээ хамгийн их анхаарч буй асуудлыг авч хэлэлцэн, тэнцвэртэй, хүртээмжтэй байхыг нэмэгдүүлэн, хамтын хөгжил цэцэглэлтийг тууштай дэмжих ёстой гэжээ.

Хамтын хөгжил цэцэглэлт бол эрт дээр үеэс л Хятад хүмүүсийн хүсэл эрмэлзэл байсаар ирсэн. Өнгөрсөн арван жилд Хятадын хөдөө тосгоны 98 сая 990 мянган ядуу иргэд ядуурлаас ангижирч, хүн төрөлхтний ядуурлыг бууруулах түүхэнд гайхамшгийг бүтээж чадсан. 2020 он гэхэд Хятадын дундаж орлоготой хүн ам 400 саяыг давж, дэлхийн хамгийн том, хамгийн өндөр өсөлттэй дундаж орлоготой бүлэг болсон юм. 2021 он гэхэд Хятад улс дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, Хятадын ард түмний нэгдүгээр зуун жилийн тэмцлийн зорилтыг биелүүлсэн юм. Ши Жиньпин илтгэлдээ, одооноос эхлэн Хятад улс орчин үеийн социалист улс орныг бүтээн байгуулах шинэ аяны гарааг эхлүүлж, энэ зууны дунд үед орчин үеийн хүчирхэг социалист улсыг байгуулах хоёр дахь зуун жилийн зорилтыг биелүүлэхийн төлөө урагшлах болно гэжээ.

Н.Пүрэвжав