Хятад маягийн орчин үеийн шинэчлэл гэж юу вэ?
2022-10-16 21:00:24
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 16-нд Бээжинд хотноо Хятадын эрх баригч нам болох Хятадын Коммунист намын ХХ их хурал нээлтээ хийлээ. Ши Жиньпин намын төв хорооны нэрийн өмнөөс их хуралд хандан хийсэн илтгэлдээ, одооноос эхлэн ХКН-ын гол үүрэг бол нийт ард иргэдээ нэгтгэн удирдаж, бүх талаар социалист орчин үеийн хүчирхэг орныг байгуулан, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг бүх талаар ахиулах явдал хэмээн онцолжээ.

Тэгвэл та бүхэн Хятад маягийн орчин үеийн шинэчлэл гэдэг нь чухам ямар шинэчлэлийг хэлдэг бэ? гэж сонирхож байгаа байх, мөн Хятад улс орчин үеийн орон болох нь бидэнтэй ямар холбоотой вэ? гэж асуух байх. 

Эдгээр асуултууд үнэхээр чухал юм. Ер нь одоо олон улс орнууд орчин үеийн шинэчлэлийн замаар замнаж байна. Тийм ч учраас "Орчин үеийн шинэчлэл" гэдэг агуулга улам илүү олон талтай, хүртээмжтэй болж байгаа бөгөөд адил өөр өөр улс орнуудын шинэчлэл нь өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг. Харин Хятадын орчин үеийн шинэчлэл нь маш өвөрмөц онцлогтой. Ши Жиньпин ХКН-ын ХХ их хуралд тавьсан илтгэлдээ, Хятад маягийн шинэчлэлийн онцлог, мөн чанарыг тодорхойлсон юм. Тэрээр хэлэхдээ, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол ХКН-аар удирдуулсан социалист шинэчлэл бөгөөд энэ нь улс орны орчин үеийн хөгжлийн нийтлэг онцлог шинж төдийгүй өөрийн үндэсний нөхцөл байдалд тулгуурласан Хятадын онцлог юм гэжээ. 

Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Хятадын ард түмэнд үр өгөөж хүртээх төдийгүй дэлхийн ард түмэнд "ашиг тусаа" хүртээх болно гэдгийг ойлгож болно. Энэ нь үнэн бодитойгоор ард иргэдийн өдөр тутмын хэрэгцээтэй салшгүй холбоотой.

Юуны өмнө энэ нь дэлхийн ядуу хүн амыг бууруулахад маш ашиг тустай. Хамтаар оршин амьдардаг энэхүү дэлхий дахинд Хятадын хүн ам бараг тавны нэг орчим хувийг эзэлдэг гэдгийг хүн бүхэн мэддэг. Тэгвэл 1.4 тэрбум хүн орчин үеийн шинэчлэл руу ороход дэлхий нийтэд ямар үр өгөөж авчрах бол? Өнгөрсөн 40 жилийн хугацаанд, Дэлхийн Банкны нэг хүнд ногдох 1.9 ам.долларын туйлын ядуурлын стандартын дагуу Хятадын ядуу хүн ам бараг 800 саяар багасаж, мөн үеийн дэлхийн ядуурлыг бууруулах хэмжээний 75 гаруй хувийг эзэлж байна. Энэ нь Хятад улс хүн төрөлхтний түүхэнд ядуурлын эсрэг хийсэн хамгийн том ялалт байж, туйлын ядуурлын асуудлыг шийдвэрлэж чадсан, өөрөөр хэлбэл дэлхийн ядуурлыг бууруулах үйлсэд Хятад улс жинтэй хувь нэмэр оруулсан гэсэн үг. Хоёрт, дэлхийн үр тарианы хямралыг намжаахын тулд ашиг тусаа хүргэсэн. Дэлхий дээр хамгийн том үр тариа үйлдвэрлэгч орны хувьд Хятад улс нь дэлхийн тариалалтын талбайн 9 хүрэхгүй хувийг ашиглаж, дэлхийн үр тарианы 25 орчим хувийг үйлдвэрлэн, дэлхийн 20 орчим хувийн хүн амын хүнсний асуудлыг шийдвэрлэж байна. 

Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн бас нэг онцлог нь "хамтдаа хөгжих" явдал юм. Хятадын ард түмний ертөнцийг үзэх үзэл нь "дэлхий дахин нэг гэр бүл", хүн бүхэн хамтдаа сайн сайхан амьдрах боломжтой Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Хятад улс нээлттэй байдлаа улам илүү өндөр түвшинд хэрэгжүүлж, зах зээлийн боломжоо дэлхий нийттэй хуваалцан, дэлхийн эдийн засгийг сэргээхэд илүү их эрч хүч сэлбэж буйг харуулж байна. 

Ренчинсоо