Гурван томоохон түүхэн үйл явдлыг туулан өнгөрүүлэв
2022-10-16 11:38:58
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын XX их хурлын нээлтийн ёслол өнөөдөр Бээжингийн Ардын их хурлын ордонд эхэллээ. Ши Жиньпин XIX сонгуулийн Төв хорооны гол итгэлийг их хуралд тавив.

Ши Жиньпин хэлэхдээ, “XVIII их хурал хуралдсанаас хойш арван жил болж байна. Өнгөрсөн арван жилд бид нам, ард түмний үйл хэрэгт асар их практик, алс хэтийн түүхэн ач холбогдолтой гурван томоохон үйл явдлыг хийж хэрэгжүүлсэн. Тухайлбал, нэгд, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэсэн, хоёрт, Хятадын онцлогтой социализмын шинэ эринд орсон, гуравт, ядуурлаас бүрэн ангижирч, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах түүхэн үүргийг биелүүлж, нэгдүгээр 100 жилийн тэмцэх зорилтоо биелүүлсэн. Энэ бол ХКН, Хятадын ард түмний эв нэгдэлтэй тэмцлээр олж ирсэн түүхэн ялалт, мөн Хятадын үндэстний хөгжлийн хуудсанд үлдэх түүхэн чанартай ялалт, дэлхий дахинд асар их үр нөлөө үзүүлсэн үйл явдал юм” гэжээ.

Ренчинсоо