ХКН-ын гол үүрэг бол орчин үеийн хүчирхэг социалист улс орныг байгуулах, хоёр дахь зуун жилийн зорилгодоо хүрэх явдал юм
2022-10-16 12:00:19
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин хэлэхдээ, одооноос эхлэн ХКН-ын гол үүрэг бол улс орныхоо олон үндэстний ард олныг дайчлан орчин үеийн хүчирхэг социалист улс орныг бүх талаар байгуулах, хоёр дахь зуун жилийн зорилгоо биелүүлэх, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх явдал юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, орчин үеийн хүчирхэг социалист улс орныг бүх талаар байгуулахад стратегийн ерөнхий зохицуулалтыг хоёр үе шатанд хуваан хийх болно. 2020-2035 онд орчин үеийн социалист улс орныг үндсэндээ байгуулж, 2035 оноос энэ зууны дунд үе хүртэл хөгжин цэцэглэсэн, баян чинээлэг, ардчилсан, соёлтой, эв найртай, үзэсгэлэнт орчин үеийн хүчирхэг социалист улсыг байгуулах болно. Ирэх таван жил бол орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах ажлыг эхлүүлэх чухал үе байх болно гэжээ.

Н.Пүрэвжав