Өнөөдөр Хятадын коммунист намын XX их хурал Бээжингийн Ардын их хурлын ордонд нээлтээ хийнэ.
Хурлын өмнө Өвлийн олимпын аварга, Хятадын богино зайн гулгалтын нэрт тамирчин Ү Дажин “Намын төлөөлөгчдийн коридор”-т сэтгүүлчийн асуултад хариулахдаа:“Өнөөдөр Хятадын 300 сая гаруй хүн мөс цасны спортод оролцох боллоо. Харин арван жилийн өмнө Хятад улсад 100 хүрэхгүй каток байсан. Мэргэжлийн тамирчдад хүртэл боломж олдохгүй шөнө дунд хүнгүй үед дасгал сургуулилтаа хийдэг байсан. Одоо тамирчдад иймэрхүү асуудал тулгамдахаа больсон. Бидний мэдэж байгаагаар одоо Хятадад заалны каток 1400 гаруй байна.
Мэргэжлийн тамирчны хувьд улс орныхоо нэр хүндийн төлөө спортын дэвжээнд үргэлжлэн оролцохын зэрэгцээ өвлийн спортыг цаашид хөгжүүлж, олимпизмыг сурталчлахын тулд хичээн ажиллана гэжээ.