Тайванийн асуудлыг шийдэх нь Хятадын ард түмний өөрийн ажил хэрэг
2022-10-16 12:42:49
Share
Share this with Close
youtube WeChat

Ши Жиньпин их хуралд хандан тавьсан илтгэлдээ, “Тайванийн асуудлыг шийдвэрлэх нь Хятадын ард түмний өөрийнх нь ажил хэрэг, Хятадын ард түмэн л шийдэх ёстой. Бид хамгийн чин үнэнч, хамгийн их хүчин чармайлт гаргаж, энх тайвнаар нэгдэхийг биелүүлэхээр чармайж байгаа боловч хүч хэрэглэхээс татгалзана гэдэг амлалт хийхгүй, шаардлагатай бүх арга хэмжээг авах сонголтоо нөөцлөх болно. Энэ нь гаднын хөндлөнгийн оролцоо болон цөөхөн тооны "Тайванийг тусгаар тогтнуулах"-ыг санаархаж байгаа хагалан тусгаарлагчид ба тэдний хагалан тусгаарлах оролдлогод чиглүүлж байгаа юм, харин Тайванийн эх орон нэгтэй ахан дүүст чиглүүлж байгаа биш. Үндэстний эв нэгдэл, үндэсний сэргэн мандалтын түүхэн хүрд урагшаа эргэлдах болно, эх орны бүрэн нэгдлийг биелүүлэх ёстой бөгөөд лавтай биелэгдэх юм” гэжээ.

Ренчинсоо