Өнөөдөр үдээс өмнө ХКН-ын XX их хурал Бээжингийн Ардын их хурлын ордонд нээлтээ хийнэ. Хурлын нээлтээс өмнө төлөөлөгчдийн саналыг сонсох “Намын төлөөлөгчдийн коридор”-ыг ажиллуулжээ.
Сэтгүүлч: “Та бол сансарт хичээл заасан анхны хятад багш. Мөн Хятадын сансрын станцад ажиллаж, сансарт алхсан анхны хятад эмэгтэй нисгэгч. Бас өнөөг хүртэл тойрог замд хамгийн урт ажилласан Хятад улсын сансрын нисгэгч юм. Хятадын сансар судлалын салбарын хөгжлийн талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу? Энэ салбарын ирээдүйн хөгжилд та ямар хүлээлттэй байна вэ” гэж асуужээ.
Хятадын ардын чөлөөлөх армийн Сансрын нисгэгчдийн багийн ахлах нисгэгч, 20-р их хурлын төлөөлөгч Ван Япин: “2013 онд анхны нислэгээ эхлүүлснээс нэг жилийн хойно дахин нэг удаа нислэг хийлээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын нисгэгчтэй сансар судлалын салбар эрчимтэй хөгжиж дээд түвшинд хүрч байна. Бид илүү өргөн уудам нислэгийн платформтой, илүү урт хугацаанд нислэг хийх боломжтой болж, Хятад улс сансарт өөрийн гэсэн станцтай болсон. Одоо дөрөв дэх ээлжийн сансрын нисгэгчдийг сонгон шалгаруулах ажил хэдийнээ эхэлсэн бөгөөд илүү их хүсэл тэмүүлэлтэй залуусыг бидэнтэй нэгдэхийг хүсэж байна. Удахгүй Хятадын сансрын станц бүрэн ашиглалтад орох болно. Мөн гадаадын мэргэжил нэгтэнтэй хамтран Хятадын сансрын станцад очиж, өргөн уудам огторгуйг хамтдаа судлахыг бид хүсэн хүлээж байна” гэжээ.