ХКН-ын ХХ их хурлын илтгэлээс илүү итгэлтэй Хятад улсыг харж болно
2022-10-17 19:39:11
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын ХХ их хурлын илтгэлийн гадаад хэл дээр буулгах ажлыг гадаад хэлний хэсэг мэргэжилтнүүд орчуулж гүйцэтгэсэн юм. ХКН-ын ХIХ их хурлын дараа Хятад улс дахин гадаадын мэргэжилтнүүдийг намын их хурлын илтгэлийг орчуулах ажилд оролцуулж буй нь энэ юм.

Эдгээр гадаадын мэргэжилтнүүдийн олонх нь ХКН-ын төв хорооны бүгд хурал болон Хятадын "Хоёр чуулган" зэрэг чухал баримт бичгүүдийг орчуулахад оролцож байв. Энэ удаад англи, франц, орос, араб, лаос зэрэг гадаад хэлний орчуулгын ажлыг голчлон гүйцэтгэсэн байна.

Эдгээр гадаадын мэргэжилтнүүдийн олонх нь Хятадад олон жил ажиллаж, амьдарч байсан бөгөөд сүүлийн 10 жилийн Хятад улсын олон салбарт олсон эрчимтэй хөгжлийг нүдээр үзэж явсан төдийгүй ХКН-ын үзэл баримтлал, үйл ажиллагааны талаар илүү их ойлголттой болсон юм.

Их хурлын илтгэлийг англи хэлээр орчуулсан дуун хөрвүүлэгч Шон Сллэри хэлэхдээ, "хүнээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлал", "улс орон бол ард түмэн, ард түмэн бол улс орон" гэсэн эдгээр үгс нь ХКН нь ард түмэнтэйгээ цус махны холбоотой байхад илүү анхаарч, бүх сэтгэл бүх зоригоор ард түмнийг илүү сайн сайхан амьдралтай болгож, ард түмэндээ үйлчлэхийн төлөө хичээл зүтгэл гаргахыг хэлж байна гэжээ.

Их хурлын илтгэлийг орос хэлээр орчуулсан хэлний эрдэмтэн К.Анжелина хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд Хятадад гарсан түүхэн өөрчлөлтууд нь экологийн орчны салбарт илүү тусгалаа олж, агаарын чанар жилээс жилд сайжирч байна. Учир нь Хятад улс их цар хэмжээний газар нутгийг ойжуулах үйл ажиллагаа өрнүүлж, бохирдлоос урьдчилан сэргийлэх, ногоон ба нүүрстөрөгч багатай хөгжлийг ахиулсан. Энэ бүхнээс ХКН нүүрсхүчлийн хийг дээд хэмжээндр саармагжуулах зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хүчин чармайлт гаргаж байгаа нь харагдаж байна гэжээ.