Дэлхийн улс төрийн намын удирдлагууд болон найрсаг зүтгэлтэн нар баяр хүргэв
2022-10-17 11:09:08
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын бүх Хятадын төлөөлөгчдийн ХХ их хурал хуралдаж буйтай холбогдуулан дэлхийн улс төрийн намын удирдлагууд, найрсаг зүтгэлтнүүд ХКН-ын Төв хороо болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд баярын цахилгаан утас, захидал ирүүлж, ХКН-ын ХХ их хурал амжилттай нээгдсэнд халуун баяр хүргэв.

Монгол улсын Ардын намын дарга, Засгийн газрын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэхдээ: Дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч гүрэн болох Хятад улсын ядуурлыг бууруулсан хичээл зүтгэл нь ихээхэн амжилтад хүрч, дундаж чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулсан нь дэлхий нийтийн туршлага болж байна. ХКН нь улс орноо удирдан хөгжүүлэх үүрэг зорилгоо гарамгай хэрэгжүүлсэн юм" гэжээ.

ОХУ-ын Нэгдсэн Орос намын дарга, Оросын Холбооны Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев тэмдэглэхдээ: Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн даргын удирдах чадвар хийгээд ХКН-ын нийт гишүүдийн эв нэгдэл, хүчин чармайлтаар Хятад улс олон салбарт дэлхий нийтийн анхаарлыг татсан ололт амжилтад хүрч, түүнчлэн социалист орчин үеийн хүчирхэг гүрэн болохын төлөө бүх талаар хичээнгүйлэн, бүтээн байгуулсаар урагшилж байна гэжээ.

Өмнөд Африкийн Африкчуудын үндэсний конгрессын дарга, Ерөнхийлөгч Матамела Рамафос, ХКН-ын ХХ их хурал нь Хятад улс хийгээд дэлхийн чиг хандлагын өөрчлөлтийн чухал цаг үед хуралдсан юм. Сар хоног тутамд өөрчлөгдөн шинэчлэгдсээр буй дэлхийд манай хоёр нам завшаан боломжийг алдалгүй, сорилтыг зохицуулан шийдвэрлэж, нам хоорондын харилцааг цаашид ч хөгжүүлэн үр дүнд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна гэж тэмдэглэжээ.

АНУ-ын Коммунист намын дарга Жо Симс, Россана Камброн нар тэмдэглэхдээ: Сүүлийн арван жилд Хятад улс маш олон салбарт ер бусын ололт амжилтад хүрсэн юм. ХКН үргэлжлүүлэн Хятад улсыг удирдан дагуулж социализмын замаар урагшлан хөгжих болно гэжээ.

Мөн Пакистаны Сенатын танхимын дарга Садик Санжрани, Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д. Амарбаясгалан нар ч баярын цахилгаан утас, баярын захидал ирүүлсэн байна.





\Уртнасан\