ХКН-ын ХХ их хурал энэ сарын 16-ны өдөр Бээжин хотноо албан ёсоор эхлэв. Ши Жиньпин ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны нэрийн өмнөөс их хуралд тавьсан илтгэлдээ, Хятад улс өндөр чанартай хөгжлийг ахиулж, гадаадад онцгой нээлттэй бодлого баримтална гэж онцоллоо.
Ши Жиньпин илтгэлдээ, "Хятад улс гадаадад нээлттэй байх үндсэн бодлогыг баримталж, харилцан ашигтай, хамтдаа хөгжих стратегийг тууштай хэрэгжүүлж, Хятадын шинэ бүтээн байгуулалтын дагуу дэлхийд шинэ боломж санал болгож, нээлттэй дэлхийн эдийн засгийг дэмжиж, бүх улс орны ард түмэнд илүү их өгөөж хүртээх болно. Хятад улс гадаадад онцгой нээлттэй бодлого баримталж, худалдааны хүчирхэг гүрний төлөөх зорилтдоо шамдаж, "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулахыг чансаатай хөгжүүлж, олон улсын эдийн засгийн хэв маяг, эдийн засаг худалдааны харилцааг тогтвортой хэвээр байлгана гэжээ.
Одоогийн байдлаар Хятад улс дэлхийн эдийн засгийн 18.5 хувийг дангаараа эзэлж, дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Хүн тутамд ногдох ДНБ-ний хэмжээ 10 мянган ам.долларыг давж, дундаж орлоготой иргэд 400 сая гаруй болжээ. Хятад улс дэлхийн 140 гаруй улс орон, бүс нутагтай худалдааны томоохон түнш болж, бараа бүтээгдэхүүн, худалдааны нийт хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалтыг татах болон гадаадад хөрөнгө оруулах чиглэлээр ч тэргүүлэгчдийн эгнээнд жагссаар байна.