Хятад маягийн шинэчлэл нь Хятадын эх газарт уусан шингэсэн байдаг
2022-10-17 22:09:09
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 17-нд, Хятадын дээд удирдагч Ши Жиньпин ХКН-ын ХХ их хуралд оролцож байгаа Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо, “Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Хятадын эх газарт бат үндэс хатгасан бөгөөд Хятадын бодит байдалтай нийцэж байдаг. Иймээс Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг ахиулах эрхэм зорилго, үүрэг хариуцлагыг тууштай ухамсарлах хэрэгтэй” хэмээн онцолжээ.

Төлөөлөгчдийн илтгэлийг сонссоны дараа Ши Жиньпин, шинэ эринд орсноос хойш, ХКН орчин үеийн социалист улс орныг байгуулах тухай ойлголтоо тасралтгүй гүнзгийрүүлэн, стратеги нь байнга боловсронгуй болж, практик үйл ажиллагаа баялаг агуулгатай болсноор Хятад маягийн шинэчлэлийг амжилттай ахиулж, өргөжүүлж чадсан юм гэжээ. 

Ши Жиньпин ХКН-ын ХХ их хуралд тавьсан илтгэлдээ, одооноос эхлэн ХКН-ын гол үүрэг бол бүх улсын ард түмнийг нэгтгэн удирдаж, орчин үеийн социалист хүчирхэг орныг бүх талаар байгуулж, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтоо биелүүлэн, Хятад маягийн орчин үеийн шинэчилсэн үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг бүх талаар биелүүлэх явдал юм гэжээ. 

ХКН-ын ХХ их хурал нийт 2296 төлөөлөгчтэй, улсын хэмжээнд 38 сонгуулийн нэгжээс сонгон гаргасан юм. Тэдний 33.6 хувь нь үйлдвэрлэл, ажил төрлийн тэргүүн эгнээнд байгаа намын гишүүд бөгөөд 40 үндэстний цөөнхийг хамарсан 264 үндэстний цөөнхийн намын гишүүн их хуралд оролцож байна.

Ренчинсоо