Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах зорилтоо биелүүлнэ
2022-10-17 15:44:15
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын XX их хурлын Хэвлэл мэдээллийн төв энэ сарын 17-нд анхны хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Энэ үеэр хөгжлийн шинэ үзэл баримтлалын хэрэгжилт хийгээд чансаатай хөгжлийг ахиулсан, Хятадын онцлогтой орчин үеийн бүтээн байгуулалтаар тус улсын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг бэхжүүлсэн зэрэг ажил үйлсийг танилцуулж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Хятадын Үндэсний эрчим хүчний товчооны Намын хорооны гишүүн, орлогч дарга Рэнь Жиндүний танилцуулснаар, "Нүүрстөрөгчийн ялгаруулалтын оргил үеийг угтах, нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалд хүрэх нь Хятадын үндэстнүүдийн урт хугацааны хөгжил хийгээд хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахтай холбогдох юм. Энэ нь бусдын албадлагаар биш, харин бид санаачилгатай биелүүлэхийг хүссэн зорилт юм. Эрчим хүчний хөгжлийн аюулгүй байдлыг баталгаажуулахын зэрэгцээ шилжилтийг түргэтгэж, хөгжлийн шинэ үзэл ойлголтын дагуу Хятад улс эрчим хүчний ногоон, нүүрстөрөгч багатай шинэ үед шилжих алхамдаа тасралтгүй шамдаж, хөгжлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэн, сүүлийн арван жилийн турш, жил тутамд 3 хувиар өсөн нэмэгдсэн эрчим хүчний хэрэглээгээр эдийн засгийн 6.6 хувийн дундаж өсөлтийг дэмжиж, эрчим хүчний хорогдлын түвшин 26.4 хувиар буурсан юм. Иймээс экологийн зорилтыг чухалчилж, ногоон, нүүрстөрөгч багатай, чансаатай хөгжлийн замыг эрэлхийлэн олсон бөгөөд энэ замнал явах тусмаа өргөжиж, улам гуйвшгүй итгэлийг бий болгоод байна" гэжээ.




\Уртнасан\