БНАСАУ, Вьетнамын намын төв хороо баяр хүргэв
2022-10-17 10:23:06
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын бүх Хятадын төлөөлөгчдийн 20-р их хурал хуралдаж буйг тохиолдуулан Солонгосын Хөдөлмөрийн намын төв хороо, Вьетнамын Коммунист намын төв хорооноос тус тус цахилгаан утас, захидал ирүүлж, ХКН-ын 20-р их хурал амжилттай нээгдсэнд холбогдуулан ХКН-ын төв хороонд  баяр хүргэжээ.

Солонгосын Хөдөлмөрийн намын төв хороо ХКН-ын бүх Хятадын төлөөлөгчдийн 20-р их хуралд халуун баяр хүргэж, ХКН-ын нийт намын гишүүд болон ахан дүүсийн харилцаатай Хятадын ард түмэнд халуун мэндчилгээ дэвшүүлээд, ХКН Хятадын ард түмэнтэйгээ эв нэгдэн, удирдан дагуулж, социалист орчин үеийн улс болгон бүтээн байгуулахын төлөө хүчин зүтгэж, дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтад хүрсэн юм гэжээ. Түүнчлэн  энэ удаагийн их хурал нь түүхэн чанартай их хурал бөгөөд ХКН-ын удирдах чадварыг улам бэхжүүлж, улмаар социалист Хятад улс ялалт байгуулан урагшлахыг баталгаажуулах болно гэдэгт Солонгосын Хөдөлмөрийн нам бат итгэж байна гэж тэмдэглэжээ.

Вьетнамын Коммунист намын төв хороо тэмдэглэхдээ, "Анд нөхөд, ахан дүүсийн хувьд бид Хятад улсын алхам бүрийн хөгжил хүчирхэгжилд анхаарал хандуулсаар ирсэн. ХКН-ын 20-р их хурал бол Хятад улсын нам, ард түмний улс төрийн амьдрал дахь маш том үйл хэрэг юм. Их хурлаас бодлогын багц мөрийн хөтөлбөр, чиглэлийг баталж, 2035 он гэхэд социалист орчин үеийн бүтээн байгуулалтыг, энэ зууны дунд үе гэхэд баян чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёлт, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнт сайхан орчин үеийн хүчирхэг орон болгох зорилтыг амжилттай биелүүлэхийн төлөө урагшлах чиглэлийг тодорхойлно гэдэгт бид эргэлзэхгүй байна гэжээ.





\Уртнасан\