Лаосын АХН баярын цахилгаан илгээв
2022-10-17 10:51:26
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын XX их хуралд амжилт хүсэн баяр хүргэсэн баярын цахилгаан утсыг Лаосын Ардын хувьсгалт намын Төв хороо, Кубын Коммунист намын Төв хорооноос ирүүлэв.

ХКН болон Хятадын ахан дүүсийн түүхэн ололт амжилт нь Лаос зэрэг хөгжиж буй улс орнуудад үлгэр дуурайл үзүүлж байгаа бөгөөд бидэнд болон дэлхий нийтэд асар их туршлага мэдээлэл болохуйц хөгжлийн томоохон хувь нэмэр оруулсан гэж Лаосын Ардын хувьсгалт намын Төв хорооны цахилгаан утсанд дурджээ. 

Кубын Коммунист намын Төв хорооны баярын цахилгаанд: ХКН-ын XX их хурал бол чухал нөлөө бүхий улс төрийн үйл явдал юм. ХКН бол цаг хугацааны шалгуурыг давсан, ухаалаг мэргэн нам юм. Тэд Хятадын ард түмнийг удирдан үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнол, эв нэгдлээ хамгаалж, социализмыг бүтээн байгуулж, үндэсний эдийн засгаа хөгжүүлж байгаа бөгөөд дэлхийн тогтворжуулагч, тэнцвэржүүлэгчийн байр сууринд очжээ. Хятад улс идэвхитэй гадаад бодлого явуулж, "Бүс ба зам" санаачилга, "Дэлхийн хөгжлийн санаачилга", "Дэлхийн аюулгүй байдлын санаачилга"-ыг дэвшүүлсэн нь сайшаалтай явдал юм гэжээ.