"Бүс ба Зам" нь олон улсын хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгож байна
2022-10-18 18:48:28
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь аравдугаарын сарын 18-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Бүс ба зам" санаачилга нь геополитикийн тоглоомын хуучин сэтгэгүйг хальж, олон улсын хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгосон юм гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, "Бүс ба зам" санаачилга дэвшүүлснээс хойш есөн жилийн хугацаанд дэлхий даяар асар их үр нөлөө үзүүлсэн. Хятад улс "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг дэвшүүлсэн нь геополитикийг бодолцсон гэсэн тайлбар ч бий гэж Ван Вэньбинь онцлоод "Бүс ба зам" бол үүдээ түгжсэн нарийн тойрог биш, харин нээлттэй, хүртээмжтэй том индэр юм. Бид "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцож буй бүх талуудад нээлттэй байр суурь авдаг бөгөөд дэлхий дахинд илүү чанартай олон нийтийн бүтээгдэхүүн хангахын тулд холбогдох улс орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтын санаачилгатай харилцан холбогдож ажиллахад бэлэн байна гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, "Цар тахлын халдварын нөлөөнд "Бүс ба зам"-ын хамтын ажиллагаа зогссон биш, харин улам их тэсвэр хатуужил, эрч хүчээ харуулсан. "Хятад-Европын ачааны галт тэрэг хурдаа нэмсэн бол Хятад-Лаос чиглэлийн төмөр зам, Хорватын Пелжесак том гүүрийг ашиглалтад оруулж, Жакарта-Бандунг хурдны төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам, Хятад-Тайландын төмөр зэрэг төслүүдийн бүтээн байгуулалт ахиц дэвшил гаргасаар байна. 2022 оны 8-р сарын эцсийн байдлаар, Хятад улс болон "Бүс ба зам"-ын дагуу орнуудтай хийсэн худалдааны нийт хэмжээ 12 их наяд ам.долларт хүрч, зам дагуух улс орнуудад хийсэн санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 140 тэрбум ам.доллараас давсан байна гэжээ.