Гадныхан ХКН-ын их хурлын тайланг үнэлж дүгнэсээр байна
2022-10-18 16:53:49
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын ХХ их хурал дээр тавьсан Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тайланг олон орны хүмүүс үнэлж анхааран, Хятадын ард түмний эв хүчийг нэгтгэн ухаалгаар удирдаж байгаа ХКН социалист орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах аяндаа шинэ хуудас бичиглэх болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Сингапурын улсын их сургуулийн Худалдааны дээд сургуулийн Засаглал хийгээд тогтвортой хөгжлийн судалгааны газрын дарга Лу Яочюнь: "Өнгөрсөн арван жилд Хятад улсын олсон амжилтыг эргэцүүлэхэд, орчин үеийн үндэсний бүтээн байгуулалт, ялангуяа, нийгэм эдийн засгийн талаар маш их ахиц дэвшилд хүрчээ. Үнэн хэрэгтээ маш олон улс орон үүнээс суралцаж болох юм" гэжээ.

Таиланд Хятадын “Бүс ба зам” хамтын ажиллагааны Судалгааны төвийн дарга Беатрич Падди: "Ши Жиньпин даргын тайлангаас би нэгэн зүйлийг гүнзгий ухамсарласан юм. Тэр ард түмнээ дээдлэхийг ахин дахин онцолдог. Хятадын ард түмнийг ядуурлаас ангижруулсан ХКН-ын туршлагаас Таиланд ч суралцах ёстой" гэжээ.

Германы авто машин үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэн, аж ахуйн нэгжийн хариуцлагатан Eric Jonischkeit: "Ши Жиньпин даргын тайлан илтгэл хүмүүст гүн сэтгэгдэл үлдээлээ. Ялангуяа, уг тайланд дурдсан, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилт нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм. Одоогоор бүх улс орон цөмийн эрчим хүчний хангалт болон нүүрстөрөгчийн асуудалтай тулгарч байна. Хятад улсын хэмжээнд нүүрстөрөгчийн давхар ислийг багасгах чармайлтыг агуу том зорилт болгон дэвшүүлсэн нь гайхалтай. Одоо олон орон цахилгаан хөдөлгүүрт машин хөгжүүлэхээр хичээн зүтгэж байна. Энэ нь Хятадын хувьд маш том боломж юм. Ирээдүйд зөвхөн дотооддоо төдийгүй гадаадад ч гэсэн цэнэглэдэг машиныг өргөнөөр хэрэглэх болно гэжээ.