ХКН-ын Төв хорооны Сахилга бат байцаах комиссын нарийн бичгийн дэд дарга, Хяналт шалгалтын үндэсний хорооны дэд дарга Шяо Пэй энэ сарын 17-нд хэлэхдээ: "Авилгын эсрэг тэмцэл урагшлахаас биш ухрахгүй. Үргэлжлүүлэн эрс шуурхай тэмцэн ялалт байгуулж, авилга түгэн дэлгэрэхээс сэргийлэх тогтолцооны механизмыг бүрдүүлж, системийн чанартай олон үр дүнд хүрч гүйцэтгэх засаглал амжилттай ажилласан байна" гэжээ.
Мөн өдөр ХКН-ын ХХ их хурлын хэвлэлийн төвөөс хоёр дахь удаагийн хэвлэлийн бага хурал хийхэд Шяо Пэй сэтгүүлчийн асуултад хариулах зууртаа дээрх үгийг хэлсэн юм.
Шяо Пэй танилцуулахдаа: "ХКН-ын XVIII их хурлаас хойш ХКН-ын Төв хорооны Сахилга бат байцаах комиссын хяналт шалгалтын үндэсний хорооноос 553 удирдах ажилтныг шалгасан. Эдгээрийн дотор ХКН-ын 18-р удаагийн Төв хорооны гишүүд, Төв хороонд нэр дэвшигч 49 гишүүн, ХКН-ын 18-р удаагаа сонгогдсон Төв хорооны сахилга бат байцаах комиссын 12 гишүүн багтаж байна. Мөн үүнд ХКН-ын 19-р удаагаа сонгогдсон Төв хорооны гишүүд, төв хороонд нэр дэвшсэн 12 гишүүн, ХКН-ын 19-р удаагаа сонгогдсон Төв хорооны сахилга бат байцаах комиссын 6 гишүүн багтаж байгаа" гэжээ. Тэрээр онцлохдоо, "Авилгын эсрэг тэмцлийг хэзээ ч сулруулж болохгүй. Авилга байсан цагт ХКН түүнтэй тэмцсээр байх болно. Мөн хүнийх нь зэрэг дэс, албан тушаалаас үл хамааран, намын сахилга дүрэм, улсын хуулийг зөрчсөн л бол хатуу чанга мөрдөн байцаалт болон шийтгэл өгөх болно. Энэ нь хоосон үг биш. ХКН биелүүлсээр ирсэн юм" гэжээ.